fbpx

Эмэгтэйчүүдийн олонхид амьдралын аль нэг үед бэлгийн хавьтлын үед өвдөлт мэдрэгдсэн байдаг. Өвдөлт нь гадна бэлгэ эрхтэн, үтрээ, аарцгийн гүнд мэдрэгдэж болно. Энэ нь магадгүй бие махбод, сэтгэлзүйн шалтгаантай байж болно.

Бэлгийн харилцааны үеийн өнгөц өвдөлт олон эмэгтэйчүүдийн хувьд сэтгэлзүйн хүчин зүйлээс шалтгаална. Үүнд ялимгүй зовлонт айдас, бэлгийн харилцааны үеийн айдас, гэмшил зэрэг ордог. Эдгээр хүчин зүйлүүд нь үтрээний агчилд нөлөөлдөг. Үтрээний агчил гэдэг нь үтрээний эргэн тойрны булчин агшсанаар эр бэлгэ эрхтэн орох боломжгүй болох буюу өвдөлттэй байхыг хэлнэ.

Бэлгийн харилцааны үеийн өнгөц өвдөлтийн ихэнх нь бие махбодийн шалтгаантай байдаг. Нэлээд нийтлэг шалтгаан нь үтрээний хуурайшил юм. Энэ нь бэлгийн харилцаанд орохоос өмнө хүслийг сайн төрүүлээгүйгээс болдог. Мөн зарим эмийн гаж нөлөө, хүүхэд төрүүлсний дараах биеийн байдал, цэвэршилтийн үеийн дааврын өөрслөлт зэргээс болдог. Олон эмэгтэйчүүдэд төрөлтийн явцад үтрээ урагдаж байсантай холбоотой өвдөлт өгдөг. Түүнчлэн эмэгтэй хүн анх удаа бэлгийн харилцаанд ороход онгон хальс бүрэн урагдсанаас өвдөнө.

Бэлгийн харилцааны үеийн өнгөц өвдөлтийн шалтгаан нь шээс бэлгийн замын халдварууд болох давсагны үрэвсэл, трихомоназийн шалтгаант үтрээний үрэвсэл, үтрээний мөөгөнцөр зэрэг юм. Маш ховор тохиолдолд үтрээний хэлбэр хэвийн бишээс болж бэлгийн харилцааны үед өвддөг. Бага аарцгийн үрэвсэл үүсгэдэг өвчин, миом, эндометрит зэрэг аарцгийн хөндий, аарцгийн эрхтний өвчний улмаас бэлгийн харилцааны үед гүний өвдөлт мэдрэгдэнэ. Умайд ерөндөг буруу байрласнаас мөн өвдөлт өгөх магадлалтай. Том шодой өвдөлт мэдрүүлдэг гэж ярьцгаадаг ч барагтай бол тэгдэггүй, харин бэлгийн харилцааны үеийн зарим байрлал үтрээ, бэлгийн уруул, аарцгийн хөндийд өвдөлт учруулдаг байна.

Ямар арга хэмжээ авах вэ?

Хэрэв өдөөлт муугаас болж үтрээ чийгшиж амжилгүй өвдөж байна гэж үзвэл бэлгийн хавьтлын өмнөх өдөөлтийн хугацааг уртасгах талаар хамтрагчтайгаа ярилц. Амаржсаны дараа, цэвэршсэний дараах үед тос хэрэглэж болно. Хэрвээ бэлгийн харилцааны үеийн байрлалаас болж байвал байрлалаа солих хэрэгтэй.

Мөн та эмчид хандаж болно. Эмч үзлэг хийж, умайн хүзүү болон үтрээнээс арчдас авч халдварын шинжилгээ хийнэ. Магадгүй аарцгийн хөндийн эрхтнүүдийн өөрчлөлтийг хэт авиан шинжилгээгээр харж оношилно. Уг шалтгаан болж байгаа өвчнийг илрүүлж эмчилснээр өвдөлтийг эмчлэх боломжтой. Эмийн хэрэглээнээс болж үтрээ хуурайшсан бол эмч өөр эм бичиж өгнө. Бие махбодийн шалтгаан олдоогүй бол магадгүй таныг сексологич эмч рүү илгээнэ. Ихэнх үед эмчилгээний дараа өвдөлт арилдаг.

Үтрээний хуурайшил бэлгийн харилцааны үеийн өвдөлтийн дийлэнх шалтгаан болдгийг дээр дурдсан. Тэгвэл үтрээний хуурайшлыг эмчлэх нэг хялбар боломж нь Лактотун Вагинал Баланс бүтээгдэхүүн юм. Үтрээний ашигтай бактери агуулсан капсул хэлбэртэй Вагинал Баланс бүтээгдэхүүнийг үтрээнд гүн хийж хэрэглэнэ. Капсул хайлж, ашигтай бактери үтрээнд задран гарах бөгөөд үтрээний хананд наалдаж, хамгаалалтын бүрхүүл үүсгэснээр гадны нян бактериуд өвчин үүсгэхээс маш сайн сэргийлнэ. Ашигтай бактери нь үтрээний хэвийн бичил орчинг бүрдүүлэхээс гадна бүтээгдэхүүний найрлага дахь поликарбофил усыг өөртөө татдаг тул үтрээг сайн чийгшүүлж өгдөг. 💗 #Лактотун #Вагинал#Баланс 💗 нь жоргүй олгогддог, жирэмсэн хөхүүл эхчүүд хэрэглэж болдог, ямар нэг гаж нөлөөгүй тул бүсгүй та өөрийн нандин эрхтний эрүүл мэндэд санаа тавин, өөрийн үнэнч туслахаар сонгоорой!

post-1216

Share This

Share this post with your friends!