fbpx

Судлаач Эрин О Коннел /2016/

Бидний бие организм нүдэнд үл харагдах  үй олон төрлийн зүйл ангийн бичил биетний орон гэр нь болж байдаг гэдгийг та мэднэ биз дээ?  Эдгээр бичил амьтад хүний өөрийн эсийн тооноос ч их буюу 10:1 харьцаатай байдаг гэнэ. Та бидний  чих, арьс, салст, нүд, ам,  хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, шээс бэлгийн замын эрхтэн тогтолцоо зэрэг бие махбодид  оршин байдаг бичил биетнүүд бидэнтэй зэрэгцэн амьдрангаа хүний амьдралд ямар үүрэгтэйг та мэдэх үү? Эдгээр жижиг амьтад маань та бидний эрүүл мэнд  гоо сайхны төлөө олон үүрэг гүйцэтгэдэг байх нь ээ.

Энэ бол хүн болон хэвийн бичил биетэн нь симбиоз буюу харилцан бие биедээ ашигтай амьдрахын төгс жишээ юм.  Та бидний бие махбод  эдгээр хэвийн бичил биетнүүдийн орон байр, хоол хүнсний эх үүсвэр болж өгдөг бол хариуд нь эдгээр бичил биетнүүд та бидний биемахбодийг өвчин үүсгэгч муу бактериудаас хамгаалж, бидний идсэн хоол хүнсийг шингэж боловсорч шим тэжээл үүсэхэд оролцож, дархлаа тогтолцоо бүрэлдүүлэх гол хүчин зүйлс болдог билээ. /5/

300-probiotics

Эдгээр ашиг тустай бяцхан бичил биетнүүдийн та бидний биемахбодид хүргэх ашиг тусыг нэмэгдүүлэх нэг арга бол хоол тэжээл болох пребиотик болон пробиотикийг нэмж хэрэглэх явдал юм.  Пребиотик нь үр тариа, хөх тариа, буудай, талх, сонгино, сармис, вандуй, гадил зэрэг хүнсний  эслэг болон шингэдэггүй нүүрс уснаас гаралтай бүтээгдэхүүнд ихээр байдаг ба  эдгээр нь  ашигтай нянгийн өсөлт үржилт, үйл ажиллагааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг.  Пробиотик гэдэг үг нь Латин хэлний pro болон biota гэсэн 2 үгний нийлбэр буюу “амьдралын төлөө” гэсэн утгатай ажээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсоноор пробиотик нь хангалттай хэмжээгээр хэрэглэснээр эзэн биеийнхээ эрүүл мэндэд өгөөжөө өгдөг ашигтай нянгууд юм гэсэн байна.  Айраг, тараг, иогурт зэрэг сүүн бүтээгдэхүүнд пробиотик агуулагдах боловч эдгээр бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлт,  мөн дотор нь агуулагдах пробиотикийн тоо хэмжээ зэргээс шалтгаалж биемахбодид хангалттай хэмжээгээр орж үйлчилгээгээ үзүүлж чаддаггүй. Харин пробиотик бэлдмэлүүд нь  эдгээрийг хангаж чаддаг бөгөөд хэрэглэхэд ч үр дүнтэй байдаг. /1/

come-saludable-desayunos-que-no-engordan

Пробиотикийн гайхалтай чанарууд бүрэн гүйцэд тайлагдаагүй  байгаа ч орчин үеийн анагаах ухааны судалгаа шинжилгээгээр эрүүл мэндэд ихээхэн ашиг тустай нь батлагдсанн эерэг нээлтүүд нэмэгдсээр байна.  Жишээ нь: Хоол боловсруулах замд байрших пробиотик нь гаднаас орж ирсэн  өвчин үүсгэгч бактерийг хоол тэжээлийн өрсөлдөөн хэлбэрээр устгаж бидний биемахбодийг өвчин эмгэгээс хамгаалж байна. /5/ Түүнчлэн хүний гэдсэнд пробиотикоор бүрэлдсэн дархлаа тогтолцоо нь  дархлааны хамгийн том эрхтэн гэж үзэх болжээ. /6/  Түүнчлэн пробиотик нь хүний биеийн эд эсийн үрэвслийн эсрэг механизмыг дэмжих замаар үрэвслийг бууруулдаг нь тогтоогджээ. Тиймээс пробиотикийг өвдөлт гэсэн ойлголтод  чухал үүрэг гүйцэтгэдэг байж болох юм гэж үзэж байна.

Пробиотикийг хэрэглэх нь дархлаа, хоол боловсруулах болон шээс ялгаруулах замын өвчлөл болон  экзем харшлаас  урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлсэн байна. Кроны өвчин болон шархлаат колит бүхий Цочромхой гэдэсний хам шинж (IBD) –ийн үед пробиотикийг хэрэглэсэн судалгаа их хийгдсэн байдаг. /4/ Ялангуяа бага насны хүүхдүүдэд ихээхэн тохиолддог  антибиотик хамааралт  болон халдварт суулгалтын үед  суулгалтын хугацааг богиносгох,  суулгалтыг зогсооход пробиотик эмчилгээ нь үр дүнтэй болох нь нэгэнт батлагджээ.

2015 онд хийгдсэн томоохон судалгаагаар  амьсгалын дээд замын халдварын үед пробиотикийг хэрэглэснээр антибиотик эмчилгээний үргэлжлэх хугацааг бууруулах ач холбогдолтойг нотолсон байна./3/

 Lactobacillus агуулсан пробиотик  үтрээний мөөгөнцрийн халдвар, бактерийн вагиноз, шээсний замын халдвар зэрэг өвчлөлүүдээс  урьдчилан сэргийлэх ач тустай болох нь нотлогдсон байна.  Lactobacillus urogenital нөхөн үржихүйн эрхтэнд  хүчиллэг орчинг бий болгосноор эмгэг төрүүлэгч нян өсөж үржих нөхцлийг хааж буй хэрэг юм.

Эцэст нь дурдахад  Дэлхийн Харшил Судлалын Байгууллагаас зөвлөснөөр,  харшил үүсэх  орчны болон удамшлын эрсдэл бүхий жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд пробиотик ашиглахыг зөвлөж байна.  Хотжилт орчны бохирдолтой хамаатайгаар хүүхдүүд багтраа, экзем, харшил, зэрэг харшлын гурвал бүрдэлд өртөмтгий болж байгаа энэ үед пробиотикийг зүй зохистой хэрэглэснээр харшилаас сэргийлэх болон дархлаа тогтолцоо сайжрахад ихээхэн сайн нөлөө үзүүлэх юм. /2/

Дүгнэж хэлэхэд бидний бие махбодид оршин буй хэвийн бичил биетний экосистем нь хүний эрүүл мэндэд хамгийн их ашиг тусыг хүргэж байна. Зөв хоолны дэглэм, идэвхитэй дасгал хөдөлгөөн , мөн тогтмол пробиотик хэрэглэх нь бидний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг. Танд ямар пробиотик хэрэглэх нь зөв болох талаар эмчээсээ асуугаарай.

 

  1. Berman, Sheryl, and Diane Spicer. “Safety and Reliability of Lactobacillus Supplements in Seattle, Washington (A Pilot Study).” IJAM The Internet Journal of Alternative Medicine 1.2 (2003). Web. 24 Feb. 2016.
  2. Fiocchi, A., Pawankar, R., Cuello-Garcia, C., Ahn, K., Al-Hammadi, S., Agarwal, A., … Schünemann, H.J. (2015). World Allergy Organization-McMaster University Guidelines for Allergic Disease Prevention (GLAD-P): Probiotics. World Allergy Organization Journal, 8(1), 4. doi:10.1186/s40413-015-0055-2
  3. Hao, Q., Dong Bi, R., & Wu, T. (2015). Probiotics for preventing acute upper respiratory tract infections. Cochrane Database of Systematic Reviews, (2). doi:10.1002/14651858.CD006895.pub3
  4. Sartor, R. Balfour, Thomas J. Lamont, and Silpa Grover. “Probiotics for Gastrointestinal Diseases.” UpToDate. UpToDate, 24 Aug. 2015. Web. 24 Feb. 2016.
  5. Katz, Sandor Ellix. Wild Fermentation: The Flavor, Nutrition, and Craft of Live-culture Foods. White River Junction, VT: Chelsea Green Pub., 2003. Print.
  6. West, Christina, Susan Prescott, Scott H. Sicherer, and Elizabeth TePas. “Prebiotics and Probiotics for Prevention of Allergic Disease.” UptToDate. UpToDate, 20 Oct. 2015. Web. 24 Feb. 2016.
post-627

Share This

Share this post with your friends!