fbpx

Хүний бие маш олон эд эсээс тогтох бөгөөд тэдгээрийн хамгийн жижиг нэгж нь атом электрон юм.

Тэдгээр жижиг хэсэгт гарах өөрчлөлтийн нэг эмгэг бол хэт исэлдэлт буюу чөлөөт радикал юм.

Чөлөөт радикал үүсэх шалтгаануудыг дурдахад

  • Хэт шарж, хуурж, буцалгаж болгосон хоол, нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнүүд хэт исэлдэж бодисын задралд орж хэт исэлдэлтийг дэмждэг байна.
  • Тамхидалт. Манай орны 30% нь тамхи хэрэглэдэг
  • Стресс. Нийт өвчний 90% нь стрессээс үүдэлтэй байдаг
  • Архаг архидалт. Манай орон архины хэрэглээ нь нэг хүнд дунджаар 19л байна
  • Агаарын бохирдолт. УБ хот Дэлхийн агаарын бохирдолтой орны 2т орж байгаа бөгөөд Нарийн тоосонцорын хэмжээ маш өндөр байгаа зэрэг шалтгаанууд ордог байна.

Хэт исэлдэлтээс үүсэж буй ионууд хүний эрүүл эд эсийг бага багаар задалж  бат бөх чанарыг алдагдуулж гэмтээдэг байна. Энэ нь бусад эсийн ионуудийг өөрт нэгтгэх замаар зэргэлдээх эрүүл эсүүдээ гэмтээж халдварт өвчин мэт тархдаг байна.

Эд эсийн бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлтөнд хүргэснээр эрт хөгшрөх, үрэвсэл үүсэх , түүнчлэн хорт хавдар бий болох шалтгаан болж байна.

Тэгвэл хэт исэлдэлтйиг бууруулах хүний биеийн нэг тогтолцоо бол антиоксидант юм.

Антиоксидант  нь гэмтсэн эд, эсийг хэт исэлдэж гэмтэхээс сэргийлэхээс гадна, алдсан электрон, ионыг нөхөж өгдөг байна.

Бидний мэдэх антиоксидант бол жимс жимсгэнэ, хүнсний ногоон ургамлууд байдаг байна. Мөн бид нэмэлтээр витамин С болоод Е уух нь хүчтэй анти болж өгдөг юм.

Гэтэл эрдэмтэд сүүлийн үеийн судалгаагаар маш хүчтэй анти болох Н ацетилцистейн буюу Накийг нээж илрүүлжээ. Энэ нь витамин С-с 50дахин, витамин С фосфатаас 25, Витамин Е-с 25, Ветта-оксололоос 33 дахин хүчтэй болохыг нотолсон байна.

 

post-1235

Share This

Share this post with your friends!