fbpx
Фармавишн компани хэрэглэгчиддээ улам илүү ойртож, Европын стандартыг хангасан, чанартай, инновацийн дэвшилтэт бүтээгдэхүүнээ хүн бүрт хүргэх үүднээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, “Ази Фарм” ХХК-тай албан ёсны хамтын ажиллагааг эхлүүллээ. Эмийн сангийн чанартай, тухтай үйлчилгээг санал болгодог Ази Фармын сүлжээ эмийн сангуудад манай бүтээгдэхүүнүүд байршиж эхэлсэн бөгөөд 2018 оны 7 сарын 5,6-ны өдрүүдэд албан ёсны хамтын ажиллагаагаа нээж мэргэжлийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 70 гаруй Ази Фармын жор баригч, эм зүйч, мэргэжилтнүүд хамрагдсан ба сургалтыг нээж “Фармавишн Европ” Төлөөлөгчийн газрын захирал, Биологийн ухааны доктор Д.Нямсамба, “Ази Фарм” ХХК-ын сүлжээ эмийн сангийн захирал Б.Отгонбилэг нар үг хэлж, баярын хундага өргөн хамтын чиажиллагааны амжилтыг ерөөлөө.

Сургалтанд дэлхий дахины чиг хандлага болоод буй пробиотикын талаарх нарийн шинжлэх ухаан, манай пробиотик бүтээгдэхүүнүүдийн онцлог, судалгаагаар батлагдсан үр дүн зэрэг дэлгэрэнгүй мэдлэгийг Фармавишны эмч төлөөлөгч С.Бат-Эрдэнэ, Э.Азхүү нар олголоо. Сургалтын үеэр манай уламжлал болсон лекторын нэрэмжит шагнал болон супер азтаныг сугалаагаар тодруулан, оролцогчдод баяр хөөр, урам зориг бэлэглэлээ. Цаашид манай Фармавишн компани болон “Ази Фарм” ХХК амжилттай хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө ихийг хийж бүтээх болтугай!

post-1074

Share This

Share this post with your friends!