fbpx

Жил бүр уламжлал болон зохиогддог Монос Экспо энэ өдөр МҮЭСТО-д нээлтээ хийж байна. Энэ жилийн үзэсгэлэн “Зүрх, судас болон элэгний өвчлөлийн эсрэг хамтдаа сэргийлэе” уриатай зохион байгуулагдсан бөгөөд энд ирсэн хүн бүрт эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийн, дэлхийн шилдэг эрүүл мэндийн брэндүүд, дотоод болон гадаадын гоо сайхан, эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн танилцуулга, худалдаа хийгдсэн юм. 1-chd_8732

Фармавишн Европ Компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан энэхүү үйл ажиллагаанд нэгдэн оролцож Монгол улсын эмийн зах зээлд оруулж ирээгүй удаагүй байгаа нэгэн шинэ бүтээгдэхүүн болох “Ханиад, томууны эмчилгээний шинэ хослол” болсон Грипоблок эмийн зөв зохистой хэрэглээг олонд таниулах зорилгоор өөрийн павильон дээр эмч мэргэжилтнүүд маань мэдээлэл, зөвлөгөө өглөө.
1-chd_8794

Мөн түүнчлэн уг үзэсгэлэнгийн үеэр эмч мэргэжилтэнүүдэд зориулан зохион байгуулж буй “Зонхилон тохиолдож буй өвчин эмгэгийн эмчилгээний асуудалд” сэдэвт сургалтанд Фармавишн Европ Компанийн урилгаар Болгарын ШУА-ийн Академич, Үндэсний Халдварт Өвчин судлалын Төв, Иммунологи Харшил судлалын Тэнхимийн лектор, АУ-ны доктор, профессор Богдан Николов Петрунов
1-bal_6698
“The Low-dose Polybacterial Immunomodulators  in Medical Practice” сэдвээр эмч мэргэжилтнүүдэд сонирхолтой лекц уншиж хэлэцүүлэг хийлээ.

8220-2016-8221

Share This

Share this post with your friends!