fbpx

Эрүүл мэндийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулан, иргэд хэрэглэгчиддээ Европын орнуудын инновацийн шинэлэг бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэхээр сэтгэл шулуудан  өнгөрсөн оны 10 сараас эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн Фармавишн Монголиагийн хамт олон 2016 оны 10 сарын 8-ны өдөр нэг жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэлээ.    Өнгөрсөн хугацаанд бид байгалийн гаралтай түүхий эд ашиглан технологийн хамгийн нарийн аргаар гаргасан хүнсний нэмэлт болон биологийн идэвхит бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийлүүлэх ажлыг амжилттайгаар зохион байгуулж чадлаа. 2016 оны 1 сард албан ёсоор Монгол улсын БИБ-ий бүртгэлд бүртгүүлсэн Нутробекс Экстра, Пробиовишний цуврал  болон Иммуновис нэртэй хамгийн орчин үеийн иммуностимуляторийг бид зах зээлд амжилттай нэвтрүүллээ.  Эдгээр бүтээгэхүүнүүд дотроос яах аргагүй орчин цаг үеэ даган хүмүүсийн өргөнөөр хэрэглэх болсон бүтээгдэхүүн бол пробиотик юм. Дани улсын эрдэмтдийн олон жилийн нөр их судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болсон уг эдгээр пробиотикуудыг Европын орнуудын болон Японы зах зээлд өргөнөөр хэрэглэдэг юм байна. Ийм өндөр чанартай, хэрэглэсэн хүндээ өгөөжтэй сайхан бүтээгдэхүүнүүдийг Монголынхоо хэрэглэгчдийн гар дээр тавин, тэдний эрүүл мэндэд тустай сайн үйлсийг хийж чадсандаа  манай хамт олон маш баяртай байна.

3-bal_6902

Манай пробиотик бүтээгдэхүүнүүд болох Пробиовишний цуврал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нь Дани улсын Биокейр Копенгаген компани бөгөөд уг эмийн компани  нь пробиотикийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч үйлдвэр юм. Бидний үйл ажиллагаагаа эхэлсний 1 жилийн ойн үеэр Биокейр Копенгаген Компаний Маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч, хатагтай Цветанка Николова Монгол улсад хүрэлцэн ирж бидний үйл ажиллагаатай танилцан, манай ажилтнуудад сургалт явуулан, үнэтэй зөвлөгөөнүүдийг өглөө. Мөн тэрээр МҮЭСТО-д зохион байгуулагдсан Монос ЭКСПО-д болсон эм зүйчдийн сургалтанд “Хамгийн шинэ үеийн пробиотикууд” сэдвээр лекц уншиж , мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцсон юм.

 

Ойн баярынхаа тэмдэглэлт өдрүүдэд бид манай албан ёсны дистрибьютор Монос Компанийн жил бүрийн уламжлал болгон зохион байгуулдаг эрүүл мэндийн үзэсгэлэн худалдаанд оролцож уг үзэсгэлэнг зорин ирэх олон мянган хэрэглэгчддэг эрүүл мэндийн зөвлөгөө өгөн үйлчилллээ.

3-bal_7112
Мөн 1 жилийн ажлаа тайлагнаж буй эдгээр өдрүүдэд бид Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монголын Дархлаа, Бичил Амь судлалын Нийгэмлэгтэй  хамтран “Пробиотик болон бага тунт иммуномодуляторуудыг орчин үеийн эмчилгээний практикт хэрэглэж буй Европын  чиг хандлага” сэдэвт олон улсын онол практикийн бага хурлыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан 2016 оны 10 сарын 8-ны өдөр BlueSky зочид буудлын Sapphire танхимд зохион байгууллаа.  Онол практикийн бага хуралд Болгарын ШУА-ийн Академич, Үндэсний Халдварт Өвчин судлалын Төв, Иммунологи Харшил судлалын Тэнхмийн профессор, АУ-ны доктор  Богдан Николов Петрунов уригдан оролцож 400 гаран эмч мэргэжилтэнд орчин үеийн олон цэнт иммуномодулятор эмчилгээний талаар онц сонирхолтой лекц уншиж, олон арван асуултанд хариулж хэлэлцүүлэг өрнүүллээ.
3-bal_6959

Бидний баярт үйл явдлыг хамтдаа хуваалцахаар ойн баярын маань хүндэтгэлийн хүлээн авалтанд манай харилцагч бизнесийн түншүүд, эмч болон эм зүйч мэргэжилтнүүд, АШУҮИС-ийн доктор багш нар, БНБУ-ын элчин сайд нараас гадна мэдээж манай компанийн Болгар дахь удирдлагууд ч бас хүрэлцэн ирсэн юм.
3-chd_9518

3-bal_7220

3-bal_7239

3-chd_9659

1

Share This

Share this post with your friends!