fbpx

Фармавишн Европ Компанийн Төлөөлөгчийн газрын зүгээс 2017 оны 5 сарын 17-ны өдөр АШУИС-ийн Эм зүй, Био-Анагаахын Сургуулийн Бичил амь, дархлаа судлалын тэнхим болон ЭХЭМҮТ-тэй хамтран Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй хүүхдийн эмч нарын дунд “Хүүхдийн өвчлөлийн эмчилгээнд пробиотик болон бага тунт иммуномодуляторуудыг хэрэглэх нь” сэдэвт сургалт семинарыг ЭХЭМҮТ-ийн хурлын их танхимд зохион байгууллаа.

Уг семинарын зорилго нь Дисбактериозын шалтгаант суулгалт, дархлаа сулрах, харшлын өвчний эмгэг жам, үрэвслийн эмчилгээнд пробиотик болон симбиотик эмчилгээний онолын үндэслэл, ач холбогдол, салстын дархлаа тогтолцооны урвалын талаар  орчин үеийн мэдээллээс хуваалцах явдал байснаа гадна пробиотик эмчилгээний зөв хэрэглээг төлөвшүүлэх, Д витамины зохистой хэрэглээг төлөвшүүлэх, дархлаа дэмжих дархлаа сэдээх эмийн бэлдмэлийг хэрэглэх онолын үндэслэл ойлголт өгөх явдал байлаа.

Сургалт семинарт нийт 150 орчим хүүхдийн эмч нар оролцон орчин үеийн анагаах ухааны практикт олон улсын хэмжээнд нэвтрээд буй  пробиотикийн эмчилгээний чиг хандлагын талаар онолын болон клиник практик дахь асуудлуудын талаар сонирхолтой лекцүүд сонслоо.  Семинарт АШУҮИС-ийн ЭЗБАС-ийн Бичил амь, дархлаа судлалын профессорын багийн ахлагч Анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Баттогтох, АШУҮИС-ийн ЭЗБАС-ийн Бичил амь, дархлаа судлалын тэнхимийн багш Анагаах ухааны доктор Энхсайхан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол судлалын секторын эрдэм шинжилгээний ахлах ажилтан,  АШУ-ны доктор, хүүхдийн эмч У.Цэрэндолгор нар оролцож лекц уншлаа.

Анагаах ухааны доктор Энхсайхан “Хүүхдийн дархлааны онцлог ба иммуномодуляторуудын хэрэглээ’’ сэдвээр эмч нарт лекц уншсан бол Анагаах ухааны доктор Ч.Баттогтох хүний биеийн хэвийн бичил биетэн, микрофлор, симбиоз амьдралын хэвшлүүд талаар сонирхолтой лекц тавьсан ба түүний илтгэлд мөн орчин үеийн пробиотикийн тухай ойлголт түүнчлэн  пробиотикийн хүний бие дэх ашиг тус нь зөвхөн гэдэсний хямрал, гүйлгэлт, суулгалт, харшил, дархлаа дэмжих үйлдлээр хязгаарлагдахгүй болох тухай дэлхийн эрдэмтдийн судалгаануудаас танилцууллаа. Эдгээр судалгаанаас харахад пробиотик нь стрессээс ангижрах, тархины үйл ажиллагааг сайжруулах, үтрээний флорыг хэвийн байлгах, амны салстын дархлааг дэмжих зэргээр бидний олж мэдээгүй олон шинэ функцуудтэй болохыг орон орны эрдэмтэд судалсаар байгаа ажээ. Мөн орчин үеийн эмийн үйлдвэрлэлд пробиотикийг шахмал, капсул, нунтаг, гель, түрхлэг зэрэг маш олон хэлбэрээр үйлдвэрлэдэг болсон тухай тэрээр дурьдав. Энэхүү лэкцийг эмч мэргэжилтнүүд маань нэлээн сонирхож сонссон юм.

Харин АШУ-ны доктор У.Цэрэндолгор сүүлийн 20 гаран жил хийсэн Д витамины тухай шинжилгээ судалгааны ажил болон олон улсын эрдэмтэн судлаачдын Д витамины дутлыг оношлох шалгуур, оношлогоо, Д витамины дутлын хүүхдийн практик эмчилгээ, Монгол орны хувьд Д дутал өндөр байх магадлалын тухай болон пробиотикийг Д витаминтай хавсарч хэрэглэхийн ач тусын талаар эмч нарт судалгаатай, нотолгоотойгоор танилцуулсан нь олон эмч нарт маань таалагдсан юм.  Эмч та доктор Цэрэндолгорын илтгэлийг татаж авахыг хүсвэл энд дарж татан авч танилцаарай.

Сургалт семинарт оролцогсоддоо бид пробиотикийн нэгдсэн ойлголт, олон улсын эмчилгээний удирдамж, ангилал, пробиотикийн төрөл зүйл, хүний биед өгөх ашиг тусын талаар орчин үеийн судалгаа шинжилгээний ажлуудын үр дүнгээс танилцуулсны зэрэгцээ Монгол улсын эмийн зах зээлд болон хүүхдийн эмчилгээний практикт нэвтрээд  байгаа Дани улсын Биокейр үйлдврийн хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн Пробиовишн брэндийн цуврал бүтээгдэхүүнүүдийн талаар шинэчилсэн мэдээллүүдээ тус компанийн эмч нар танилцууллаа.

Мөн оролцогсодын дундаас сугалаагаар 6 азтан шалгаруулж Фармавишн компанийн гарын бэлэг гардуулах зэргээр сургалт маань сонирхолтой болж өнгөрсөн ба оролцогсод маань шинэ мэдээ, мэдээлэл авсан сайхан сургалт боллоо хэмээн сэтгэл дүүрэн тарцгаалаа.

 

post-795

Share This

Share this post with your friends!