fbpx

#Цэвэршилт нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэг зогсох хөгшрөлтийн хэвийн үйл явц юм. Эмэгтэйн нөхөн үржихүйн нас дуусах үед бие махбодод гарах хэвийн өөрчлөлттэй холбогдож илрэх шинж тэмдгүүд нь цэвэршилтийн асуудлууд болдог.
Цэвэршилтийн үед нийт эмэгтэйчүүдийн ¼-т 2 жилийн дотор тодорхой шинж тэмдэг илэрнэ. Үлдсэн эмэгтэйчүүдийн хувьд эдгээр шинж тэмдэг нь илүү удаан хугацаанд ажиглагдана.
Цэвэршилт 45-55 насны хооронд зонхилон тохиолдох ба зарим эмэгтэй үүнээс эрт эсвэл орой цэвэршдэг. Тамхи татах хорт зуршил нь цэвэршилтийг хурдасгадаг. Хэрэв ямар нэг шалтгаангүйгээр сарын тэмдэг 6 сараас дээш хугацаагаар ирээгүй бол цэвэршилт эхэлсэн гэж үзнэ. Цэвэршилт нь эрт, орой эхлэх нь удамшлаас шалтгаалах хандлагатай байдаг.

Нас ахих тусам эмэгтэй хүний өндгөвчний үйл ажиллагаа аажмаар суларч, бэлгийн даавар эстроген дааврын ялгаралт багассантай шууд холбоотой юм. Эстроген даавар буурах үед өнчин тархи нь өндгөвчний үйл ажиллагааг сэдээхийн тулд фолликул сэдээгч даавар ялгаруулж эхэлнэ. Цэвэршилтийн үед илрэх ихэнх шинж тэмдэг нь эстроген дааврын хэмжээ багасч, фолликул-сэдээгч дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотой. Энэ нь цэвэршилт эрт эхлэх, эс бөгөөс гэнэтхэн цэвэршихэд хүндрэх төлөвтэй байна. Өндгөвчийг мэс заслаар авах, өндгөвчийг гэмтээж болох хавдрын эсрэг эмчилгээ тухайлбал, химийн эмчилгээ, туяа эмчилгээ хийлгэснээр гэнэт цэвэрших магадлалтай.

Цэвэршилтийн үед илрэх шинж тэмдэг нь сарын тэмдгийн мөчлөг зогсохоос 5 жилийн өмнө илрэх магадлалтай ч ихэнхдээ 1,2 жил үргэлжилдэг. Анхандаа сарын тэмдгийн мөчлөг алдагдах шинж тэмдэг илэрдгийг эмэгтэйчүүд сайн мэднэ. Түүнчлэн сарын тэмдэг нь их хэмжээгээр ирж болно. Улмаар бие махбодын фолликул-сэдээгч дааврын түвшин нэмэгдсэнээр цэвэршилтийн үеийн шинж тэмдэг илэрч эхэлнэ. Энэ үед:
– Халуу дүүгэх буюу толгой, цээж, гар улаан болж, халуун мэдрэгдэж, энэ нь хэдэн минутаас 1 цаг хүртэл үргэлжлэх
– Маш ихээр хөлрөх, ихэвчлэн шөнөөр хөлрөх
– Сэтгэл түгших, самгардах, гутрах. Насанд хүрсэн хүүхэд нь гэрээсээ явах зэрэг амьдралын таагүй үед илэрвэл байдал хүндрэх магадлалтай. Эстроген дааврын түвшин багассанаар алсдаа:
 Арьс хуурайшиж үрчлээ суух
 Үтрээ хуурайшиж, үтрээний хана нимгэрснээр
бэлгийн хавьтлын үед таагүй мэдрэмж төрөх
 Шээс дамжуулах сувгийн хана нимгэрснээр шээсний сувагт халдвар орох магадлалтай болно. (давсагнаас гарч буй суваг)
Цэвэршилтийн дараа эстрогений түвшин багасахад титэм судасны төрөл бүрийн өвчин насжилттай холбоотой яс сийрэгжих өвчин зэрэг зарим төрлийн эмгэг үүсэх эрсдэлтэй.

Эмчилгээний хувьд даавар оруулах эмчилгээ нь цэвэршилтийн явцад илрэх олон шинж тэмдгийг бууруулахад тустай. Гэсэн хэдий ч даавар орлуулах эмчилгээг богино хугацаанд хийх бөгөөд үүний улмаас хөхний хавдар үүсэх эрсдэлтэй учир удаан хугацаагаар хийх тохиромжгүй. Мөн ясны сийрэгжилттэй үед ийм эмчилгээ хийдэггүй.
Үүнээс гадна үтрээний хуурайшил, загатнал, тавгүй байдлыг арилгахад манай #Лактотун #Вагинал Баланс 💗бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тун тохиромжтой. Вагинал Баланс нь товчхондоо үтрээний ашигтай бактери бөгөөд үтрээний бичил орчинг тэнцвэржүүлж өгснөөрөө үтрээг чийгшүүлж, мөн бусад үрэвсэл, эвгүй үнэр, таагүй зовиуруудыг арилгаж өгдөг.

Түүнчлэн дээр дурдсанчлан цэвэршилтийн нөлөөгөөр шээсний сувагт халдвар орох магадлалтай байдаг. Халдвар орсноор бөөр шээс ялгаруулах замын халдвар, цистит болох ба энэ нь дахин дахин илэрч гарах зовиур их тохиолддог. Үүнд #Лактотун #Уринари Тракт Хэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тохиромжтой. Уринари Тракт Хэлт нь цангис жимсний ханд, ашигтай бактери агуулдаг тул байгалийн аргаар асуудлыг зөв зохистой шийдэж өгдөг юм. Цэвэршилтийн үйл явц нь ихэвчлэн 1-5 жилийн хугацаанд дуусч, үүний дараа дээрх шинж тэмдгүүд арилдаг байна.

Хэрэв танд болон ойр дотны хүмүүст тань цэвэршилтийн асуудлууд тулгараад, хаана хандахаа мэдэхгүй байгаа бол манай хуудас руу зурвас илгээн эмчээс #зөвөлгөө аваарай!

https://facebook.com/LactotuneMN/

post-1219

Share This

Share this post with your friends!