fbpx

Монгол улсад бүртгэгдсэн Халдварт өвчний тохиолдолын эзлэх хувийг ангилж үзэхэд Амьсгалын замын халдвар 30,7%- тай байна. Амьсгалын замын өвчлөлийн хамгийн элбэг тохиолддог шинж тэмдэг ХАНИАЛГАЛТ бөгөөд эмчид ханддаг шалтгаанаар I байранд ордог. Ханиалгалт гэдэг нь амьсгалын зам дахь гадны биет, тоос, цэр салстыг гадагшлуулах хамгаалах урвал юм

Ханиалгалт нь үндсэн хоёр үүрэг гүйцэтгэдэг.

  1. Амьсгалын зам дахь цэр салстыг гадагшлуулна
  2. Хоол ундны хольц амьсгалын замруу орохоос хамгаалдаг хариу урвал үзүүлдэг байна.

Ханиалгалтын шалтгаан

  1. Үрэвсэл – төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины буглаа, уугины үрэвсэл.
  2. Харшил – ургамалын тоос , эм
  3. Химийн – утаа, угаар , үнэр
  4. Механик – тоос , тоосонцор, гадны биет
  5. Хавдар – гуурсан хоолойн ба голчийн эрхтний
  6. Уушгинй уян чанар буурах – уушги шалчийх , уушгины хаван, уушги хатуурах
  7. 3үрх судасны эмгэг – зүрхний дутагдал, зүрхний гажигууд

Ханиалгалтын ангилал

Ханиалгалтын үргэлжпэх хугацаагаар нь :

  • Цочмог (3 долоо хоног үргэлжилж байгаа)
  • Архаг (21 хоногоос их)

Ханиалгалтын төрөл:
•    Хуурай ханиалга
•    Цэртэй ханиалга

post-1239

Share This

Share this post with your friends!