fbpx

Үтрээний ялгадас

  • Физиологийн (хэвийн)
  • Нянгийн
  • Мөөгөнцрийн
  • Бусад бэлгийн замын үүсгэгчээр халдварлагдсан үеийнх гэх мэт өөр өөр онцлог шинжүүдтэй байдаг.

Физиологийн ялгадас:

  • Цайвар өнгөтэй байх ба агаартай исэлдэж шаргал өнгөтэй болдог.
  • Найрлага
    • умайн хүзүү, үтрээний гуужсан хучуур
    • умайн хүзүүний сувгийн булчирхайн салст
    • үтрээгээр дамжсан нян
    • шингэн агуулагдана
  • Бүх нянгийн 95 дээш хувийг Лактобактери буюу ашигтай бактери эзэлдэг

Үтрээний мөөгөнцөр:

  • Эмэгтэйчүүдийн 3/4-аас илүү хувь нь мөөгөнцрөөр өвчилдөг, олон удаа сэдрдэг.
  • Үүсгэгч – 80% гаруй нь Candida albicans-аар, үлдсэн хувь нь Candida glabrata, Candida crusei, Candida tropicalis-аар үүсгэгдэнэ.

  • Халдвар дамжих зам – Халдвар бэлгийн хавьтлаар шууд дамждаггүй, харин бэлгийн хавьтлын явцад үүссэн жижиг гэмтлээр дамжина
  • Үтрээний мөөгөнцөр үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс:
    • Дархлаа сулрах
    • ДОХ-ын халдвар авах
    • Стеройд даавар (жирэмснээс хамгаалах эм, …) хэрэглэсэн
    • Чихрийн шижин (сахарын) өвчинтэй
    • Үтрээ угаах гель, саван хэрэглэсэн
    • Хийжүүлсэн ваннд суух
    • Хэт бариу хувцас өмсөх
    • Эстроген даавар ихэссэн (их тунгаар эстроген даавар хэрэглэсэн)
    • Жирэмслэлт
    • Экзем гэх мэт арьсны дагалдах өвчинтэй
    • Өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотик хэрэглэх (амоксациллин, …)
  • Шинж тэмдэг
    • Гадна бэлэг эрхтэн, бэлэг эрхтэний амсар орчмоор загатнах, эмзэглэх
    • Хөгц үнэртэй өтгөн цагаан ялгадас гарах
    • Зарим тохиолдолд ялгадас усархаг байна
  • Оношлогоо
    • Үтрээний орчин (PH=3.5-4.5) хэвийн байна
    • Үтрээний наацыг микроскопоор харах (Мазокын шинжилгээ)
    • Нян өсгөвөрлөх шинжилгээгээр оношилно
  • Эмчилгээ
    • Шинж тэмдэггүй (зовиургүй үед) мөөгөнцрийг эмчлэх шаардлагагүй
    • Үтрээгээр эмчлэх нь түргэн үр дүн өгнө (мөөгөнцрийн эсрэг лааг 7-10 хоног үтрээгээр хийх)
    • Эмчилгээ сарын тэмдэг ирэх үетэй давхцаж байгаа үед эмийг ууж хэрэглэнэ. Сарын тэмдэг ирээд дууссаны дараа үргэлжлүүлэн эмэгтэйчүүдийн лааг 7-10 хоног хэрэглэнэ
    • Үтрээний хэвийн бичил орчинг сэргээх, өвчний дахилт сэдрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Lactotune Vaginalis лааг оройд 1 ширхэгээр үтрээгээр 10 хоног хэрэглэнэ

Нянгийн вагиноз:

  • Төрөх насны эмэгтэйчүүдийн үтрээнээс ялгадас гарах гол шалтгаан нь нянгийн вагиноз юм
  • Эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандагсдын 12%-ыг зөвхөн энэ шалтгаан эзэлж байна
  • Сарын тэмдэг ирэхийн өмнө үтрээний ялгадас ихэсч, мөчлөгийн дунд үед шинж тэмдэг нь арилж үгүй болно
  • Ердийн үед үтрээнд 20 гаруй төрлийн нян агуулагдах ба тэдгээрийн хэвийн харьцаа алдагдсанаас нянгийн вагиноз үүснэ
  • Нянгийн вагинозын үед агааргүйтэн нян (хэвийн үед цөөн тоотой байна) олширно
  • Нянгийн вагиноз ихэвчлэн
    • Gardnella vaginalis
    • Bacteroides spp
    • Mobilincus spp
    • Mucoplasma hominis зэрэг өвчин үүсгэгч бактераар үүсгэгдэнэ
  • Үтрээний хэвийн орчин (PH=3.5-4.5) 4.5-7.0 болж ихэснэ
  • Лактобактер буюу ашигтай бактерын тоо цөөрсөөр үгүй болно
  • Шинж тэмдэг
    • Үтрээнээс цайвар шаргал өнгөтэй шингэн, эвгүй үнэртэй (загасны) ялгадас гарна
    • Сарын тэмдэг ирэхийн өмнө болон бэлгийн хавьтлын дараа илүү үнэртэнэ
  • Үтрээний наац буюу мазокын шинжилгээгээр
    • “түлхүүр эс” илэрнэ
    • Олон тооны грамм эерэг сөрөг нянгууд байна
    • Лактобактери буюу ашигтай бактери эрс цөөрсөн эсвэл огт байхгүй болсон байна
  • Үтрээний дээд хэсгээс авсан шинжилгээ (арчдасанд) нян ургуулахад олон төрлийн агааргүйтсэн нян, их хэмжээний gardnella vaginalis байна
  • Эмчилгээ
    • Өргөн хүрээний антибиотик эмчилгээгээр эхэлнэ
    • Үтрээний эмгэг ялгадаснаас бактериолоигийн шинжилгээ авч мэдрэг антибиотикыг үзсэнээр тохирох антибиотикыг өвчний явцаас хамаарч 7-14 хоног уух
    • Эмчилгээг бэлгийн хамтрагчтай хамт хийх
    • Үтрээнд тохирох антибиотиктой лаа, тосон түрхлэгийг 7-10 хоног хийх
    • Антибиотик эмчилгээний дараа үтрээний хэвийн бичил орчныг сэргээх, өвчний дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Lactotune Vaginal Balance капсул бүтээгдэхүүнийг үтрээгээр үргэлжлүүлэн 10 хоног хийх
post-1225

Share This

Share this post with your friends!