fbpx

1957 оноос хойш монголчууд маань олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэсээр иржээ. Эдүгээ 59 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй хүүхдийн баяр Улаанбаатар хотын маань олны хөлийн газар бүрт л өөр өөрийн өнгө аястай болж өнгөрлөө. Үүний нэг нь Viva City хороололд нижгэр сайхан болж өнгөрлөө.

13346500_1740464649569680_1660359762466475251_n

13327515_10207836078274621_489110558327722158_n

Хөгжмийн зохиолч Жанцанноров, домогт Мандухай Цэцэн хатан өөрийн биеэр ирж тус хорооллын Мандухай усан оргилуурыг нээж тууз хайчилснаар баяр эхэлсэн бөгөөд үлгэрийн баатруудын фестиваль, авьяаслаг багачуудын дуу, бүжиг, жүжгээр үргэлжилж харах үзэх зүйлээр дүүрэн байсан нь олны талархлыг аргагүй хүлээлээ.

13339682_1740480382901440_5419165163089261627_n
Манай хамт олон энэ өдөр уг хүүхдийн баярын арга хэмжээнд хамтран оролцож Пробиовишн Бейби бүтээгдэхүүнээ хэрхэн зөв хэрэглэх талаар ээж нартаа танилцуулах ажил хийлээ. Энэ өдөр үндсэндээ манай Пробиовишн Бейбигийн Монголд мэндэлсэн өдөр гэж тооцож болохоор өдөр байлаа. “Таны хүүхдийн эрүүл мэндийн төлөө” гэх уриатай манай хамт олон бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачуудаа эрүүл, чийрэг өсч өндийхөд өөрсдийн хувь нэмрийг оруулахын төлөө ажилладаг юм.

13315642_10207835448058866_4538222363221732163_n
Бид энэ өдөр Viva City хороололд зочлон баяраа тэмдэглэхээр ирсэн энхрий бяцхан хүүхдүүдийнхээ баяр дээр баяр нэмэн 1000 хүүхдэд бөмбөлөг бэлэг болгон барилаа.

13344705_10207835448498877_2504521104668228454_n
Монголын үрс маш олон болох болтугай!

post-545

Share This

Share this post with your friends!