fbpx

АЦЕЦИС

Эрүүл мэндийн шинэ алсын хараа
АЦЕСИС 200 мг ууж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан нунтаг Найрлага: Ацетилцистейн 200мг Цэрийг шингэрүүлж, цэрний хэмжээг нэмэгдүүлэн, ялгаралтыг хөнгөвчилж цэр ховхрох боломжийг бүрдүүлэн, амьсгалын замын үрэвслийг бууруулах үйлчилгээтэй эм юм. Хэрэглэх заалт :
  • Амьсгалын замын эмгэгүүд
  • Хурц болон архаг бронхит
  • Бронхэктази
  • Уушигны үрэвсэл
  • Уйланхайт фиброз
Хэрэглэх арга ба тун:
  • 14-с дээш насны хүүхдүүдэд: 1 уут бэлдмэлийг өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.
  • 6-14 настай хүүхдэд: 1 уут бэлдмэлийг өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ.
  • 2-5 настай хүүхдэд: ½ уут бэлдмэлийг өдөрт 2-3 удаа ууж хэрэглэнэ.
Гаж нөлөө: Дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, хамраас нус гоожих, харшлын тууралт гарах зэрэг илэрч болно. Эсрэг заалт: Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, ходоод гэдэсний шархлаа , цус алдалт үүссэн үед хэрэглэхийг хориглоно. Бүтээгдэхүүний савлагаа:: 1 хайрцагт 20 саше буюу уут бүхий бэлдмэл багтана. Полиэтилен сашенд 3.1г нунтаг бодис агуулагдана. Хадгалалт : Хүүхэд үзэж хүрэхээргүй газар 25°С-аас доош хэмд хадгална. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдөр хүртэл үргэлжилнэ. Эмийн бэлдмэлийг ахуйн хог болон төвлөрсөн бохирын шугамд хийж устгаж болохгүй. Хэрэгцээгүй болсон бэлдмэлийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асууна. Энэ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална. Савлалтын агууламж ба дүрслэл : Цагаан буюу цагаавтар шар өнгийн нимбэгний амттай нунтаг. Ууж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан нунтгийг 3,1 г-р хөнгөн цагаан/полиэтилен уутанд савлана. 1 савлалтанд 20 уут бэлдмэл багтана. Олгох нөхцөл : Жоргүй олгогдоно. Үйлдвэрлэгч: : Болгар Улс, София хот 1618, Горицын гудамж, 8А, Химакс Фарма Компани
project-583