fbpx

АЦЕЦИС АКЮТ

Эрүүл мэндийн шинэ алсын хараа
АЦЕЦИС АКЮТ 600 мг ууж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан нунтаг Үнпсэн найрлага: Ацетилцистейн 600мг Насанд хүрэгчдэд түгээмэл тохиолддог амьсгалын замын архаг өвчнүүдийн үед бронхийн шүүрэл хэт ихэсч, цэр ховхрохгүй байгаа бүх тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой. Хэрэглэх заалт :
  • Хурц болон архаг бронхит
  • Бронхэктази
  • Уушигны үрэвсэл , Уушигны эмфизем
  • Уушигны архаг бөглөрөлтөт өвчин
  • Уйланхайт фиброз , Муковисцидоз
Хэрэглэх арга ба тун: Цочмог өвчнүүдийн үед үргэлжлэх хугацаа 5-10 хоног, архаг өвчнүүдийн үед 1-2 сар
  • 14-с дээш насны хүүхдүүдэд болон насанд хүрэгчдэд: 1 уут бэлдмэлийг өдөрт 1 удаа ууж хэрэглэнэ.
  • Муковисцидозын үед: насанд хүрэгчид өдөрт 800мг –с дээш , хүүхдэд 600мг-с дээш тунгаар хэрэглэнэ.
Гаж нөлөө: Ховор тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, зүрх дэлсэх, тахикарди, ходоод өвдөх, хамраас нус гоожих, харшлын тууралт гарах зэрэг илэрч болно. Эсрэг заалт: Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, ходоод гэдэсний шархлаа, цус алдалт үүссэн үед хэрэглэхийг хориглоно. Бүтээгдэхүүний савлагаа:: 1 хайрцагт 10 саше буюу уут бүхий бэлдмэл багтана. Полиэтилен сашенд 3.1г нунтаг бодис агуулагдана. Хадгалалт : Хүүхэд үзэж хүрэхээргүй газар 25°С-аас доош хэмд хадгална. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдөр хүртэл үргэлжилнэ. Олгох нөхцөл : Жоргүй олгогдоно. Үйлдвэрлэгч: : Болгар Улс, София хот 1618, Горицын гудамж, 8А, Химакс Фарма Компани
project-590