fbpx

ГРИПОБЛОК ЖУНИОР ХОТ ДРИНК

New Vision for your health
ГРИПОБЛОК ЖУНИОР ХОТ ДРИНК Найрлага: Парацетамол 300 мг , фенилэфрин гидрохлорид 5 мг , аскорбины хүчил 20 мг Үйлчлэлийн механизм: Парацетамол – өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй. Өндөр тунгаараа үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Фенилэфрин гидрохлорид – артерийн судсыг агшаах үйлдэлтэй. Ихэвчлэн хамрын битүүрэл арилгах зорилгоор хэрэглэгддэг. Ханиад, томууны үеийн хамрын салстын цусан хангамжийг сайжруулах замаар хамрын битүүрлийг бууруулдаг. Кальци глюконат мөн дээрх үйлчилгээг үзүүлнэ. Аскорбины хүчил – хялгасан судасны нэвчимтгий чанарыг бууруулах, эсийн бодисын солилцоог сайжруулах, анти-оксидант үйлчилгээ үзүүлэх, биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Хэрэглэх заалт : Ханиад , томуу, амьсгалын замын вирусын гаралтай халдвар, вирусын халдварын үед нийтлэг тохиолдох Халуурах, дагжин чичрэх, толгой өвдөх, хоолой өвдөх, хамар битүүрэх, бүх биеэр шархирч өвдөх, ядарч сульдах зовуурь илэрч байгаа үед богино хугацааны шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Хэрэглэх арга ба тун: 6-12 насны хүүхдэд: 1 уут бэлдмэлийг өдөрт 4-6 цагийн зайтай 3-4 удаа ууж хэрэглэнэ. Хоногийн дээд тун нь парацетамол 1.8г байна. Эм уух хоорондын зай 4 цагаас багагүй байна. Эмчийн зааваргүйгээр хэрэглэж байгаа тохиолдолд эмчилгээний үргэлжлэх хугацаа 3 хоног байна. Эмчийн жоргүйгээр 6 наснаас доош насны хүүхдэд хэрэглэхгүй Эсрэг заалт:: Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, элэгний өвчин, цусны даралт ихсэх , бамбай булчирхайн хэт идэвхжил зэрэг эмгэгтэй хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. Бүтээгдэхүүний савлагаа:: Гүзээлзгэний амттай, цагаан өнгөтэй, ууж хэрэглэх уусмал бэлдэхэд зориулсан нунтаг Хадгалалт : Нарны тусгалаас хол, гэрэлгүй орчинд +25o доош хэмд хадгална. Олгох нөхцөл : Жоргүй олгогдоно. Үйлдвэрлэгч: : Болгар Улс, Химакс Фарма эмийн үйлдвэрт үйлдвэрлэв.
project-573