fbpx

Грипоблок Хот Дринк

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЭ АЛСЫН ХАРАА
 

  • Нойр хүргэх нөлөө байхгүй
  • Сахар агуулаагүй
  • Чихрийн шижин өвчтэй хүн хэрэглэхэд тохиромжтой
  • Маш гоё жүржийн амттай
ГРИПОБЛОК ХОТ ДРИНК
Найрлага:
Парацетамол 750мг, фенилэфрин гидрохлорид 10 мг , аскорбины хүчил 60 мг , кальци глюконат 100 мг, маннитол 2г

Үйлчлэлийн механизм:

Парацетамол – өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй. Өндөр тунгаараа үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Фенилэфрин гидрохлорид – артерийн судсыг агшаах үйлдэлтэй. Ихэвчлэн хамрын битүүрэл арилгах зорилгоор хэрэглэгддэг. Ханиад, томууны үеийн хамрын салстын цусан хангамжийг сайжруулах замаар хамрын битүүрлийг бууруулдаг. Кальци глюконат мөн дээрх үйлчилгээг үзүүлнэ.
Аскорбины хүчил – хялгасан судасны нэвчимтгий чанарыг бууруулах, эсийн бодисын солилцоог сайжруулах, анти-оксидант үйлчилгээ үзүүлэх, биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.

Хэрэглэх заалт :
Ханиад , томуу, амьсгалын замын вирусын гаралтай халдвар, вирусын халдварын үед нийтлэг тохиолдох халуурах, дагжин чичрэх, толгой өвдөх, хоолой өвдөх, хамар битүүрэх, бүх биеэр шархирч өвдөх, ядарч сульдах зовуурь илэрч байгаа үед богино хугацааны шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Ханиад , томууны шинж тэмдгийг хурдан намдаана.

  • Халуун бууруулна
  • Толгой өвдөлтийг намдаана
  • Ринитийн шинж тэмдгийг арилгана
  • Амьсгалахад бэрхшээлтэй байдлыг арилгана
  • Хоолой өвдөлтийг намдаана

Хэрэглэх арга ба тун:
12 дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд:
1 уут бэлдмэлийг өдөрт 5-6 цагийн зайтай 3-4 удаа ууж хэрэглэнэ. Хоногийн дээд тун нь парацетамол 3г байна. Эм уух хоорондын зай 4 цагаас багагүй байна.
Хангалттай хэмжээний халуун усанд бэлдмэлийг найруулж нэгэн төрлийн уусмал болтол нь найруулж хэрэглэнэ.

Эсрэг заалт::

Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, элэгний өвчин, цусны даралт ихсэх, бамбай булчирхайн хэт идэвхжил зэрэг эмгэгтэй хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

Бүтээгдэхүүний савлагаа::
Нимбэгний амттай, цагаан өнгөтэй, ууж хэрэглэх уусмал бэлдэхэд зориулсан нунтаг.
Ууж хэрэглэхэд уусмал бэлтгэх 3.4 г нунтгийг хөнгөн цагаан уутанд савлана.
12 ширхэг уутыг 1 хайрцагт савлан гаргана.
Хадгалалт :
Нарны тусгалаас хол, гэрэлгүй орчинд +250 доош хэмд хадгална.
Олгох нөхцөл :
Жоргүй олгогдоно.

Үйлдвэрлэгч: :
Болгар Улс, Химакс Фарма эмийн үйлдвэрт үйлдвэрлэв.

project-569