fbpx

Иммуновис

Эрүүл мэндийн шинэ алсын хараа
Иммуновис 30 ширхэг зажилдаг шахмал Иммуновис нь сүүлийн үеийн сайн судлагдсан олон бактери бүхий дархлаа идэвхжүүлэх цогц бүрдэл юм Үүнийг хүний бие махбодод амьсгалын замын халдвар үүсэхэд чухал үүрэгтэй бичил биетний үхүүлсэн бактерийн эсийн өсгөврөөс гарган авдаг. Эдгээр олон бактери бүхий өвөрмөц бус дархлал идэвхжүүлэгч нь дархлалын системд ерөнхий идэвхжүүлэх үйлдэл үзүүлэн дээр дурьдсан бичил биетний эсрэг өвөрмөц дархлаа үүсгэнэ. Энэ нь амьсгалын замын халдварын эрсдлийг илэрхий багасгаж биеийн эсэргүүцлийг сайжруулдаг.

Амьсгалын замын халдварын эсрэг дархлаажуулалт болон  урьдчилан сэргийлэлт

Амьсгалын дээд замын халдвар нь дэлхийн хүн амын дунд хамгийн өргөн тархсан халдварт өвчлөл юм. Ихэнх вирусын гаралтай амьсгалын дээд замын халдварт өвчнүүдэд тухайлсан вирусын эсрэг эмчилгээ байдаггүй. Түгээмэл вирусын (А Стрептококкийн бүлэг, уушигны үрэвслийн стрептококк, ханиадны гемофил, моракселла катаралис, алтлаг стафилококк) эсрэг антибиотик эмчилгээг гол төлөв хийдэг.
  • Вирусын халдвар нь бусад эд эрхтнүүдийг вирусээр халдварлуулж (дунд чихний цочмог үрэвсэл, бронхит, уушгиний хатгалгаа) архаг өвчлөлд хүргэдэг.
  Иммуновис нь амьсгалын замын халдварт өвчин үүсгэгч 6 төрлийн леофилжүүлсэн амьгүй бактерийн омог агуулсан дархлаа дэмжих патентлагдсан бэлдмэл юм. Амьгүй эс болон лизатын энэхүү онцгой нэгдэл нь өвөрмөц бус (фагоцит эс, NК эсүүд, эсрэгтөрөгчид) болон өвөрмөц дархлааг (Т болон В эсүүд, IgA ялгаруулагч г.м) идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог бактериудын эсрэг биетийн бүтцийг өөртөө агуулж байдаг. Энэхүү олон тооны бактерт нэгдэл нь Болгарын дархлаа судлаач мэргэжилтнүүдийн 25 жилийн судалгааны үр дүнд бүтээгдсэн юм (Болгарын Халдварт Өвчин болон Паразит Судлалын Үндэсний Төв). Том хүний Иммуновисын 1 шахмал дахь үндсэн найрлага: Дархлал идэвхжүүлэгч бүрдэл: Str.pneumoniae, N.catarrhalis, А бүлгийн Str. pyogenes, H.influenzae В төрлийн, S.aureus, K. pneumonia бүлгийн амьгүй уусдаг бактери – 10 мг Ацеролын ханд (50% байгалийн Вит С) – 37 мг Амин дэмүүд: Витамин А – 500 мкг, Бета каротин – 1,0 мг, Витамин Д3 – 5 мкг, Витамин Е-15 мг, Витамин К-30 мкг,  Витамин С-120 мг, Витамин В1- 1,2 мг, Витамин В2-1,2 мг, Витамин В6-1,6 мг,  Витамин В12 -2,4 мкг, Ниацин (никотинамид) – 16 мг, Фолийн хүчил – 400 мкг, Биотин – 30 мкг, Пантотены хүчил – 6 мг, Эрдэс бодис: Цайр – 10 мг, Зэс – 900 мкг, Марганц – 1 мг, Селен – 60 мкг, Хром  – 30 мкг, Иод – 150 мкг тус тус агуулагдана. Хэрэглэх арга, тун: Насанд хүрэгсэд хоногт 1 шахмалаар хоолны дараа хэрэглэнэ. Иммуновисыг тогтмол хэрэглэхэд тохиромжтой ба ялангуяа намар-өвлийн улиралд доод тал нь 3 сарын турш хэрэглэнэ. Зөвлөж буй хоногийн тунгаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хоол тэжээлийг бүрэн орлуулах зорилгоор хэрэглэхгүй. Мөн ханиадны вакцин, антибиотик эмчилгээтэй хавсарч хэрэглэхэд тохиромжтой. Хадгалалт: Тасалгааны хэмд хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
project-216