fbpx

ЛАКТОТУН тм Вагинал Баланс

Эрүүл мэндийн шинэ алсын хараа

ЛАКТОТУН Вагинал Баланс 

LACTOTUNE Vaginal Balance Medical Device

ЛАКТОТУН ВАГИНАЛ БАЛАНС НЬ ВАГИНИТ, ВАГИНОЗЫН ЭМЧИЛГЭЭ БОЛОН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТЭД ХЭРЭГЛЭДЭГ. ҮҮНИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР ҮТРЭЭ ЗАГАТНАХ, ХУУРАЙШИХ, ХАЛУУ ОРГИХ, ЭВГҮЙ ҮНЭРТЭХ, ЦАГААН ЮМ ГАРАХ ЗЭРЭГ ТААГҮЙ БАЙДЛЫГ АРИЛГАН ТАНЫ НАНДИН ЭРХТНИЙ ТААТАЙ БАЙДЛЫГ БҮРДҮҮЛЖ ӨГНӨ. Хэрэглэх заавар :
  • ЛАКТОТУН Үтрээг тэнцвэржүүлэгч нь 12-с дээш насны эмэгтэйчүүдийн хэрэглээнд зориулагдсан.
  • Энэхүү капсулыг үтрээгээр хэрэглэдэг.
  • Ариун цэврийг сахин, капсулыг үтрээнд хийхийн өмнө гар хуруугаа угааж үргэлж цэвэр байлгах хэрэгтэй. Цэвэр гараар капсулыг өдөрт нэг удаа унтахын өмнө үтрээний гүнд нийт 10 хоног хийнэ.
  • Үтрээ хуурайшсан тохиолдолд хэрэглэхийн өмнө капсулыг норгоно.
1 КАПСУЛЫН АГУУЛАМЖ: Polycarbophil – 13.5 mg Lactobacillus Reuteri Lactobacillus gasseri Fructo-oligosaccharides-(пребиотик) Поликарбофиль нь үтрээний эмгэг төрүүлэгч нянгийн наалдалтыг бууруулж үтрээний pH болон үтрээний салстыг хамгаална.Пробиотик Lactobacillus бактер ба пребиотик ширхэгүүд нь эмгэгтөрүүлэгч микробуудыг түрж поликарбофилийн үйдлийн идэвхийг дэмжин үтрээний эрүүл байдал сэргэхэд туслан,  Lactobacillus-н төрөл зүйлүүд давамгайлан үтрээний флор тэнцвэрждэг байна АНХААРУУЛГА
  • Капсулыг ууж болохгүй.
  • Хоногийн зөвлөсөн эмжээнээс хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэх бол энэхүү бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Үтрээ хуурайшсан тохиолдолд хэрэглэхийн өмнө капсулыг норгоно.
  • Эмчийн зөвлөмжгүйгээр үтрээгээр хэрэглэх эмүүд буюу бусад хамгаалагчдыг ЛАКТОТУН™ Вагинал Баланстай хамт хэрэглэж болохгүй.
  • Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
САВЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ БА ХАДГАЛАЛТ:
  • Энэхүү савлалтын агууламж: 10 капсул – 350мг (тус бүр нь), битүүмжлэгдсэн блистерт савлагдана.
  • Энэхүү бүтээгдэхүүнийг 8°C – 25°C-н хэмд, гэрэл ба дулааны эх үүсвэрээс хол хадгална.
ҮЙЛДВЭРЛЭГЧ:: Дани Улс, Копенгаген хот ДК-2200, БиоКейр Копенгаген А/С-Оле Маалоес Веж 3. ҮТРЭЭНИЙ ЭРҮҮЛ МЭНД: Үтрээний эргэн тойрны орчны эрүүл байдал нь үндсэндээ Lactobacillus бактерийн төрөл зүйлүүд олон зүйлийн микробын флорын дотор давамгайлснаар флорын тэнцвэртэй байдал үүсгэдэгт оршдог байна. Lactobacillus-н төрөл зүйлүүд нь сүүний хүчлийг ялгаруулан үтрээний эрүүл байдлыг хамгаалснаар рН нь сулавтар хүчиллэг физиологийн түвшинд (pH 3.5-4.5) хадгалагддаг ба эмгэгтөрүүлэгч микробуудын хэт өсөлтийг дарангуйлж байдаг. Тиймээс, эзэн бие ба үтрээний бактерийн эрүүл байдал нь харилцан бие биеэ нөхцөлдүүлдэг байна. Гэхдээ, хэрэв үтрээний флорын тэнцвэржилт алдагдвал эзэн бие нь вагиноз буюу вагинит зэрэг үтрээний халдвар үүсэх эрсдэлд өртөх нь нэмэгддэг байна. Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөхөд нөлөөлөх хүчин зүйлс:
  • Антибиотикийн зохисгүй хэрэглээ
  • Үтрээ угаах гель их хэрэглэх
  • Их тунгаар эстроген хэрэглэх
  • Арьсны экзем
  • Бариу дотуур хувцас өмсөх
  • Стресст өртөх
  • Дархлаа дарангуйлагдах зэргээс шалтгаалж үтрээний хэвийн бичил орчин алдагдаж халдварт өртөмтгий болдог.
ВАГИНОЗ БУЮУ ВАГИНИТ ГЭЖ ЮУ БОЛОХ ?
  • Вагиноз ба вагинит нь үтрээний микробын флорын тэнцвэржилт алдагдсаны улмаас үүсдэг үтрээний замын халдварууд болно. Lactobacillus бактерийн төрөл зүйлүүд нь үтрээний эрүүл флорт давамгайлж байдаг бөгөөд хэрэв түүний давамгайлал нь доройтвол Lactobacillus бактериар үүсгэгддэг сүүний хүчлийн үүсэлт багассаны улмаас үтрээний рН ихсэхэд хүргэдэг байна. Үтрээний рН өөрчлөгдөн ихэссэн нөхцөлд үтрээний флорын тэнцвэр алдагдан эмгэгтөрүүлэгч микробууд нэмэгддэг. Тэдгээр микробууд ихэсвэл Lactobacillus бактерийн төрөл зүйлүүд дарангуйлагдан үтрээний салстын наалдуулах чанар өөрчлөгдөн эд гэмтэн вагиноз буюу вагинитийн халдвар үүсэх эрсдэл илэрхий ихэсдэг байна.
  • Вагиноз буюу вагинитийн зонхилон тохиолддог хэлбэрүүд нь Бактерийн вагиноз, Кандидын вагинит болон трихомониаз (Трихомониазын вагинит) болно. Хэлбэрүүд нь уг халдварыг үүсгэсэн эмгэгтөрүүлэгч микробын төрөл зүйлээр тодорхойлогддог. Дийлэнх эмэгтэйчүүдэд нэг буюу хэд хэдэн төрлийн вагиноз буюу вагинит үүсч болох бөгөөд эцэстээ тэдгээрээс зарим нь ойр ойрхон дахидаг байна. Өвчилсөн эмэгтэйчүүдэд ихэнх тохиолдолд ноцтой зовиурууд илэрдэг бөгөөд тухайлвал үтрээ загатнах, хорсох, хуурайших, үнэр гарах ба үтрээний ялгадас ихэсдэг ба энэ нь уг эмэгтэйн ичиж зовох бас нэгэн шалтгаан болдог. Жирэмсэн буюу зулбалтын үед халдвар улам хүндэрч болдог тул эмчийн зөвлөгөө авах шаардлагатай болдог.
Олгох нөхцөл :
  • Илрэх шинж тэмдэг:
  • Үтрээнээс эвгүй үнэр гарах (онцлох шинж тэмдэг)
  • Загатнах
  • Хорсох (халуу оргих)
  • Үтрээ хуурайших
  • Үтрээний шүүрэл нэмэгдэх (цагаан юмны)
МӨРДВӨЛ ЗОХИХ АХУЙН ДЭГЛЭМ:
  • Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэ – ялангуяа шинэ хамтрагчтай буюу хамтрагчаа олон дахин сольж байгаа тохиолдолд.
  • Дотуур хувцас ба банны алчуураа ойр ойрхон сольж байх хэрэгтэй.
  • Вагиноз буюу вагиниттай бол бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй.
  • Үтрээний угаалгаас зайлсхийх хэрэгтэй.
  • Тамхи татах нь вагиноз буюу вагинит үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Антибиотик эмчилгээ нь вагиноз буюу вагинит үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Үйлдвэрлэгч: BIOCARE COPENHAGENBiocare Copenhagen” нь “Danish bio-venture company” бөгөөд ходоод-гэдэсний замын халдвар, шээсний болон үтрээний замын халдварт зориулсан өвөрмөц, шинэлэг эмнэлгийн хамгаалалт үйлдвэрлэдэг. Энэхүү компани нь Данийн эмнэлгийн судалгаанд тулгуурлан үндэслэгдсэн бөгөөд өнөөдөр дэлхийн нийт хүн амыг эрүүл мэндийн цогц бүтээгдэхүүнүүдээрээ хангах замаар амьдралын чанарыг нь сайжруулахад туслаж байна.
project-672