fbpx

Нутробекс Экстра

Эрүүл мэндийн шинэ алсын хараа

Нутробекс Экстра

30 нимгэн бүрхүүлтэй шахмал Нутробекс Экстра нь В бүлгийн витамины бүрдэл бэлдмэл бөгөөд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар  бие махбодын бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг дэмжих ба В бүлгийн витамины дутагдлыг нөхнө. Мөн бие махбодыг ерөнхийд нь тэтгэх үйлдэл үзүүлнэ. Витамин В1 нь бодисын солилцооны процессд оролцоно. Мэдрэлийн систем, хоол боловсруулах систем,  зүрх ба дотоод шүүрлийн системд эерэг нөлөө үзүүлнэ. Витамин В2 нь нь нүүрс ба ба өөх тосны солилцоонд оролцоно. Гемоглобины нийлэгжил болон амьсгалын хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Витамин В6  нь уураг ба амин хүчлийн солилцоонд оролцоно. Элэг ба мэдрэлийн системийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө. Өөх тосны солилцоонд оролцоно. Цусны улаан эсийн үүсэлтийг дэмжих ба хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаанд оролцоно. Никотинамид нь хоол боловсруулах замын үйл ажиллагаа, гэдэс, арьс, мэдрэлийн системд  эерэг нөлөө үзүүлнэ. Захын цусны эргэлтийг дэмжих ба элэг хамгаалах үйлдэл үзүүлнэ. Нутробекс Экстра 1 нимгэн бүрхүүлтэй шахмалд: Витамин В1 (Тиамины гидрохлорид) – 4 мг Витамин В2 (Рибофлавин) – 3 мг Витамин В6 (Пиридоксины гидрохлорид)-3 мг Витамин РР (Никотинамид) – 40 мг тус тус агуулагдана. Хэрэглэх арга, тун: Хоногт 1-3 шахмалаар хоолны дараа хэрэглэнэ. Зөвлөж буй хоногийн тун бүхий 3 шахмалд: витамин В1 – 12 мг, витамин В2-9 мг, витамин В6 – 9 мг, никотинамид 120мг тус тус агуулагдана. Хоногийн зөвлөсөн тунг хэтрүүлж хэрэглэж болохгүй. Хоол тэжээлийг бүрэн орлуулах зорилгоор хэрэглэхгүй. Бэлдмэлийг 18-с доош насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хэрэглэхэд тохиромжгүй. Савлалт: 30 шахмал бүхий 1 блистер Хадгалалтхуурай газар 15- 25 0 С –т гэрлээс хамгаалж, хүүхдийн гар хүрэхээргүй газарт  хадгална. Үйлдвэрлэгч:  Болгар улс, Дупница хот  “Фарма ЖССи” эмийн үйлдвэр
project-220