fbpx

Пробиовишн Акют

Эрүүл мэндийн шинэ алсын хараа
Пробиовишн Акют  6 зажилдаг шахмал Тиндалжуулсан буюу ариутгасан бактери гэдэг нь дулааны аргаар боловсруулсан сүүний хүчлийн бактери бөгөөд дархлааны идэвхийг ихэсгэснээр гэдэсний инвазив эмгэг төрүүлэгч бактерийг дарангуйлдаг. Тиндалжуулсан бактери нь гэдэсний хананд наалдаж эмгэг төрүүлэгч бактерийн колонжих болон цусны урсгалд орохоос сэргийлнэ. Пробиовишн Акют бэлдмэл нь эсийн өсгөврөөс гарган авсан үлдэгдэл бактериоцин бөгөөд тодорхой эмгэг төрүүлэгч бактерийг сонгомлоор үхүүлэх болон өсөлт үржлийг нь саатуулах нөлөө үзүүлэх ба харин ашигтай бактерит үйлчилдэггүй. Пробиовишн Акют бэлдмэл нь хэд хэдэн тиндалжуулсан бактерийн өсгөвөр агуулсан нийлмэл бэлдмэл бөгөөд эмгэг төрүүлэгч бактерийн эсрэг өргөн хүрээгээр үйлчлэх ба уусны дараа гэдсийг маш түргэн хоргүйжихэд тусална. Уг байгалийн гаралтай бэлдмэл нь гаж нөлөөгүй. Пробиовишн Акют бэлдмэл нь дараах тохиолдолд идэвхтэй үйлчилнэ.
  • Цочмог суулгалт
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний хэмнэлийг хэвийн болгож тэнцвэржүүлэх
  • Бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэсний улмаас гэдэсний системийн тэнцвэр алдагдах
Пробиовишн Акют бэлдмэлийн хоногийн тунгийн агууламж (2 шахмал): Тиндалжуулсан Lactobacilus Acidophilus         – 8 тэрбум Тиндалжуулсан Lactobacilus Casei                    – 4 тэрбум Тиндалжуулсан Streptococcus Termophilus     – 4 тэрбум Бусад туслах бодис: сахароз 6660мг, өөхний хүчлийн моно ба диглицерид Е471, жимсний амт оруулагч. Тиндалжуулсан L. Acidophilus нь Лоперамидтай ижил үйлдэл үзүүлдэг (1) Пробиовишн Акют бэлдмэлийн шахмал бүрт 8 тэрбум тиндалжуулсан бактери агуулагддаг Зөвлөж буй тун: 2 шахмалыг 3 өдөр хэрэглэнэ. Эхний өдөр суулгалтыг зогсоохын тулд 2 шахмалыг 1 удаа хэрэглэнэ. Дараагийн 2 өдөр дахилтаас сэргийлж өглөө 1 шахмал, орой 1 шахмалыг хэрэглэнэ. Хүүхдэд шахмалыг нунтаглаж болон хүүхдийн тэжээл, хоолтой хольж шууд хэрэглэнэ. 3 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд хэрэглэж болно. Хүүхэд хүрэхээргүй газар, тасалгааны хэмд чийгнээс хамгаалж хадгална. Хоол тэжээлийг бүрэн орлуулах зорилгоор хэрэглэхгүй. ГМО, харшил үүсгэгч, лактоз, цавуулаггүй. Европын  GMP шаардлагын дагуу Итали Улсын Биофарм эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн.  
  1. Boulloche J, et al. Management of acute diarrhoea in infants and young children: controlled study of the antidiarrhoeal efficacy of killed acidophilus(LB strain) versus a placebo and a reference drug (loperamide). Ann Pediatr 1994;41:457-63
project-234