fbpx

Хүүхдийн Иммуновис

Эрүүл мэндийн шинэ алсын хараа
Хүүхдийн Иммуновис 60 ширхэг бүрхүүлтэй шахмал,  25 mg савалгаатай нунтаг. Хүүхдэд зориулсан зажилдаг шахмал болон нунтаг сироп Хүүхдийн Иммуновис нь амьсгалын замын халдварт өвчин үүсгэгч 6 төрлийн амьгүй бактерийн омог болон чухал хэрэгцээт амин дэм, эрдсүүд агуулсан дархлаа дэмжих патентлагдсан бэлдмэл юм. Амьсгалын замын халдварын эсрэг дархлаажуулалт болон  урьдчилан сэргийлэлт Амьсгалын дээд замын халдвар нь дэлхийн хүн амын дунд хамгийн өргөн тархсан халдварт өвчлөл юм. Ихэнх вирусын гаралтай амьсгалын дээд замын халдварт өвчнүүдэд тухайлсан вирусын эсрэг эмчилгээ байдаггүй. Түгээмэл вирусын (А Стрептококкийн бүлэг, уушигны үрэвслийн стрептококк, ханиадны гемофил, моракселла катаралис, алтлаг стафилококк) эсрэг антибиотик эмчилгээг гол төлөв хийдэг.
  • Вирусын халдвар нь бусад эд эрхтнүүдийг вирусээр халдварлуулж (дунд чихний цочмог үрэвсэл, бронхит, уушгиний хатгалгаа) архаг өвчлөлд хүргэдэг.
Иммуновис нь амьсгалын замын халдварт өвчин үүсгэгч 6 төрлийн леофилжүүлсэн амьгүй бактерийн омог агуулсан дархлаа дэмжих патентлагдсан бэлдмэл юм. Амьгүй эс болон лизатын энэхүү онцгой нэгдэл нь өвөрмөц бус (фагоцит эс, NК эсүүд, эсрэгтөрөгчид) болон өвөрмөц дархлааг (Т болон В эсүүд, IgA ялгаруулагч г.м) идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог бактериудын эсрэг биетийн бүтцийг өөртөө агуулж байдаг. Энэхүү олон тооны бактерт нэгдэл нь Болгарын дархлаа судлаач мэргэжилтнүүдийн 25 жилийн судалгааны үр дүнд бүтээгдсэн юм (Болгарын Халдварт Өвчин болон Паразит Судлалын Үндэсний Төв). Хүүхдийн Иммуновисыг хэрэглэх заалт: Дархлаа дэмжих, амьсгалын замын халдвар, гуурсан хоолойн архаг үрэвслээс хамгаалах, амьсгалын замын цочмог халдварын эмчилгээг дэмжих болон доорх өвчний үед нэмэлт байдлаар хэрэглэнэ:
  • Цочмог болон архаг бронхит
  • Залгиур хоолойн үрэвсэл, тонзиллит, фарингит, ларингит
  • Ринит, синусит, чихний үрэвсэл
  • Антибиотикт тэсвэртэй халдвар
  • Ялангуяа хүүхэд болон өндөр настны вирусын гаралтай амьсгалын замын халдвар, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх
  Хэрэглэх арга, тун хэмжээ: 2-3 настай хүүхдэд хоолны дараа өдөрт 1 удаа 1 шахмал эсвэл 5 мл сироп, 4-8 настай хүүхдэд хоолны дараа өдөрт 1 шахмалаар хоногт 2 удаа эсвэл 5 мл сиропыг хоногт 2 удаа уулгана. Иммуновисыг байнга хэрэглэж болох бөгөөд ялангуяа намар-өвлийн улиралд 3-аас дээш сараар хэрэглэхэд илүү тохиромжтой. Мөн вакцин болон антибиотик эмчилгээтэй хавсран хэрэглэж болно Зөвлөж буй хоногийн тунгаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хоол тэжээлийг бүрэн орлуулах зорилгоор хэрэглэхгүй. Хадгалалт: Тасалгааны температурт хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална. Үйлдвэрлэгч: Болгарын Нацим эмийн үйлдвэрт үйлдвэрлэв
project-238