fbpx

ЛАКТОТУН TM Уринари Тракт Хелт

New Vision for your health

ЛАКТОТУН TM Уринари Тракт Хелт Эмнэлгийн хамгаалалт

– Шээсний замын халдварын эмчилгээг дэмжинэ – Шээсний доод замын халдвараас сэргийлнэ – Шээсний замын халдварын дахилтын эрсдэлийг багасгана ЛАКТОТУНTM Уринари Тракт Хелт бол Цангисны ханд ба пробиотик агуулсан найрлагатай, шээсний замын халдварын эмчилгээг дэмжих ба шээсний замын халдвараас сэргийлэх, түүний дахилтын эрсдэлийг багасгах нөлөөтэй бүтээгдэхүүн юм. 1 КАПСУЛ ДАХЬ АГУУЛАМЖ:
  • Cran-Max® (цангисны ханд) – 250 мг
  • Lactobacillus acidophilus – 1,0 тэрбум
  • Lactobacillus rhamnosus – 1,0 тэрбум
  • Lactobacillus gasseri – 500 сая
Лактобациллын эдгээр омгууд нь хоол боловсруулах замын бичил биетнийг дарангуйлж, шээс дамжуулах замд орохыг саатуулдаг.  Цангисны ханд нь гэдсэн дэх эмгэг төрүүлэгч бактерийг дарангуйлж, шээсний замын хучуур эдэд наалдахыг саатуулна. Ингэснээрээ урьдчилан сэргийлэх болон эмчилгээний үйлдэл үзүүлдэг.   ЛАКТОТУНTM Уринари Тракт Хелт-ийг хэрхэн хэрэглэх вэ? Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхдэд:
  • Нэг капсулаар өдөрт 2 удаа (өглөө ба орой) том аягатай усаар даруулан ууна. Дахилтын эрсдэлийг багасгахын тулд түүнийг өдөрт нэг капсулаар үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөдөг.
  • Шээсний гаралтыг дэмжихийн тулд өдөрт 1.5-2 литр ус уухыг зөвлөдөг.
2-12 насны хүүхдэд:
  • 2-12 насны хүүхдэд хэрэглэж болно. Тэгэхдээ эмчийн зааврыг ягштал баримтлан хэрэглэх ёстой.
Халдварын эрсдлийг бууруулж дахилтаас сэргийлэх зорилгоор өдөрт нэг капсулаар эмчилгээг үргэлжлүүлж болно. САВЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ БА ХАДГАЛАЛТ:
  • 1 хайрцгандаа 12 ширхэгээр чийгшилээс хамгаалагдсан флаконд савлагдсан.
  • Энэхүү бүтээгдэхүүнийг 8°C – 25°C-н хэмд, гэрэл ба дулааны эх үүсвэрээс хол хадгална.
ҮЙЛДВЭРЛЭГЧ:: Дани Улс, Копенгаген хот ДК-2200, БиоКейр Копенгаген А/С-Оле Маалоес Веж 3. Шээс дамжуулах замын халдвар гэж юу вэ? Цистит (хөнгөн хэлбэрийн үрэвсэл ба давсгаар хязгаарлагдана) буюу шээс дамжуулах замын халдвар (ШДЗХ) эмэгтэйчүүдэд 50 дахин илүү тохиолдож байна. Нийт эмэгтэйчүүдийн 50% нь амьдралынхаа явцад циститээр өвддөг. Өндөр настай хүмүүст хүйсийн давтамж адилхан байдаг. ШДЗХ-ын 75-90% нь Escherichia coli (гэдэсний савханцар)-р үүсгэгддэг ба хэвийн үед гэдсэнд байрладаг. Эмэгтэй хүний анатомийн бүтцийн онцлогоос хамааран шээсний сүвэнд халдвар орох нь амархан. Учир нь шээсний сүвний нээгдэх хэсэг хошноготой тун ойрхон. Тиймээс эмгэг төрүүлэгч бактер хярзангаар дамжин шээсний сүврүү хялбархан ордог. ШДЗХ үүсэх шалтгаанд нөлөөлдөг хүчин зүйлс:
  • Ус хангалтгүй хэрэглэх
  • Шээсний зам бөглөрөлтэй байх
  • Бэлгийн харьцаа
  • Угаалгын өрөөний ариун цэвэр
  • Эр эм бэлгэвч, спермецидүүд
  • Чихрийн шижин
  • Эстроген даавар багасах
  • Давсагны катетр удаан хугацаагаар хэрэглэх
BIOCARE COPENHAGENBiocare Copenhagen” нь “Danish bio-venture company” бөгөөд ходоод-гэдэсний замын халдвар, шээсний болон үтрээний замын халдварт зориулсан өвөрмөц, шинэлэг эмнэлгийн хамгаалалт үйлдвэрлэдэг. Энэхүү компани нь Данийн эмнэлгийн судалгаанд тулгуурлан үндэслэгдсэн бөгөөд өнөөдөр дэлхийн нийт хүн амыг эрүүл мэндийн цогц бүтээгдэхүүнүүдээрээ хангах замаар амьдралын чанарыг нь сайжруулахад туслаж байна.
tm