fbpx

Кристал Вишн Crystal Vision

Нүдний чийгшүүлэгч дусаалга (Хиймэл нулимс) Lubricant Eye Drops

КРИСТАЛ ВИШН 
Crystal Vision
Нүдний чийгшүүлэгч дусаалга (Хиймэл нулимс)  Lubricant Eye Drops Нүдний чийгшүүлэгч дусаалга Кристал Вишн нь ариун, өнгөгүй буюу цайвар шаргалдуу өнгөтэй, үл мэдэг гипотоник усан уусмал бөгөөд 0.3%-н Гипромеллоз агуулдаг. Нүдний чийгшүүлэгч дусаалга Кристал Вишн нь хамгаалах систем – натрийн перборат ба диэтилен триамин пента (метилен фосфонийн хүчил)-н уусмал агуулах бөгөөд тэр нь бактерийн эсрэг нөлөөтэй бага концентрацитай гидроген пероксид болон салдаг. Нүдэнд хүрэнгүүтээ нэг минутын дотор гидроген пероксид нь ус ба хүчилтөрөгч болон задардаг. Кристал Вишн нь  асептик технологиор үйлдвэрлэгдсэн.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ Нүдний чийгшүүлэгч дусаалга Кристал Вишн нь нүд хуурайших, ядрах ба мэс ажилбарын дараа буюу гадаад орчны нөлөөний улмаас нүд цочрон эвгүй оргих үед нүдэнд дусааж хэрэглэхэд нүдний гадаргууг зөөллөн чийгшүүлдэг уусмал юм. Нүдний чийгшүүлэгч дусаалга Кристал Вишн бүтээгдэхүүнийг нүдний бүх төрлийн контакт линзтэй үед хэрэглэж болно.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР Нүдний чийгшүүлэгч дусаалга Кристал Вишн бүтээгдэхүүнийг өдрийн туршид шаардагдах бүрд нь олон дахин хэрэглэж болно. Хэрэглэхийн өмнө гараа угаах шаардлагатай. Толгойгоо гэдийлгээд доод зовхио доош нь зөөлөн татна. Нүд бүрийн салстын ховилд уусмалыг 1-2 дусаагаад нүдээ хэдэн удаа цавчлана. Дусаагуурын хошууг нүд буюу түүний орчны аль нэгэн бүтцэд хүргэхээс зайлсхийх хэрэгтэй.

АНХААРУУЛГА

  • Хэрэглэхийн өмнө таглаа, түүнийг бэхэлсэн цагираг бүтэн эсэхийг шалгана. Нээгдсэн буюу гэмтсэн байвал хэрэглэж болохгүй.
  • Савыг анх нээснээс хойш 28 (хорин найм) хоног өнгөрсөн бол дусалтай үлдсэн хэсгийг хаях хэрэгтэй.
  • Хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй.
  • Хэрэв нэгээс илүү эм хэрэглэх шаардлага гарсан бол тэдгээрийн хооронд хамгийн багадаа 5 минутаас багагүй зайтай хэрэглэх ёстой. Харин нүдний чийгшүүлэгч дусаалга Кристал Вишн бүтээгдэхүүнийг сүүлд нь хэрэглэх ёстой.
  • Хэрэглэсний дараа савыг сайтар таглана.
  • Өөрийн савлагаанд нь хадгална.
  • Бүтээгдэхүүн микробоор бохирдохоос сэргийлэхийн тулд дусаагуурын хошууг нүд буюу түүнийг хүрээлэгч аль нэгэн бүтэцэд хүргэхээс зайлсхийх хэрэгтэй.
  • Солбимол-бохирдолтоос сэргийлэхийн тулд уг бүтээгдэхүүнийг өөр өөр хүмүүс дундаа хэрэглэж болохгүй.
  • Хүүхэд хүрэхээргүй ба харахааргүй газарт хадгална.

 БОЛГООМЖЛОЛ Хэрэв танд нүд загатнах буюу ямар нэгэн тааламжгүй шинж тэмдэг илэрвэл уг бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоон нүдний нарийн мэргэжилтний зөвлөгөө аваарай.

САВЛАЛТ 10 мл цагаан өнгийн пластик савтай, тэр нь дусаагууртай, цагирагаар бэхлэгдсэн, битүүмжлэгдсэн эргэдэг таглаатай байна.1 (нэг) сав Нүдний чийгшүүлэгч дусаалга Кристал Вишн нь хэрэглэх зааврын хамт картон хайрцагт савлагдана. Уг бүтээгдэхүүний хог хаягдлыг эрүүл мэндийн бүтээгдэхүүний хог хаягдлыг зохицуулсан тухайн орны зааврыг баримтлан хаяж устгах хэрэгтэй.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ БА ХУГАЦАА: 2- 25°С“ хэмд 2 (хоёр) жил хадгална. Савыг анх нээснээс хойш 28 (хорин найм) хоног (2- 25°С хэмд өөрийн савлагаанд нь хадгална).

ҮЙЛПВЭРЛЭГЧ   Pharmathen S.A. Greece

crystal-vision