fbpx

МАКОВАН

Эрүүл мэндийн шинэ алсын хараа

МАКОВАН

Олон улсын нэршил:  Цефаклор 500мг/5мл Эмийн хэлбэр : Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан нунтаг (Антибиотик)  : Цефалосфорины бүлгийн 2-р үеийн хагас нийлэг антибиотик. Цефаклор нь бусад цефалоспорины бүлгийн антибиотикуудын ижил бактерийн эсийн ханын нийлэгжилтэнд хориг үүсгэж бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлдэг. Бэлдмэл мембран холбоот транспептидаза ферментийг ацетилжүүлснээр бактерийн эсийн ханын бат бөх шинж чанарыг нөхцөлдүүлдэг пептидогликаний солбицсон холбоос саатдаг. Макованы бактерийн эсрэг үйлдлийн хүрээ : Бэлдмэлийг мэдрэг эмгэг төрөгч бактериар үүсгэгдсэн доорх халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ Амьсгалын дээд замын халдварууд :
  • Influenzae, пневмококк, алтлаг стафилококк, бета цус задлагч стрептококк, Е.coli, Proteus mirabilis зэрэг бактериуд
  • Пневмококк, стафилококк, Influenzae, А бүлгийн бета цус задлагч стрептококк
  • А бүлгийн бета цус задлагч стрептококк зэрэг Streptococcus pyogenes
  Амьсгалын доод замын дараах   халдварууд :
  • Influenzae, пневмококк, Moraxella catarralis
  Шээс ялгаруулах замын   халдварууд : 
  • Neisseria gonococcus шалтгаант шээсний сүвийн үрэвсэл (өвөрмөц тунгийн дэглэм), E. coli, Klebsiella, Proteus mirabilis зэрэг энтеробактерийномгууд
Арьс, зөөлөн эдийн дараах халдварууд:
  • Ёлом, хатиг, арьсан доорх буглаа, түүхий, мэдрэг эмгэг төрүүлэгчээр үүсгэгдсэн мэс заслын шархны халдвар, стафилококк (пенициллиназа ялгаруулдаг болон ялгаруулдаггүй), Streptococcus pyogenes,
Enterobacterspp болон агааргүйтэн коккууд Хэрэглэх заалт:
  • Амьсгалын дээд замын халдвар (Дунд чихний цочмог болон архаг идээт үрэвсэл, хамрын дайвар хөндийн цочмог болон архаг үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл )
  • Амьсгалын доод замын халдвар (Уушгины үрэвсэл, гуурсан хоолойн цочмог үрэвсэл болон архаг үрэвслийн сэдрэлийн үед)
  • Шээс ялгаруулах замын халдвар (Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, гонококкын шалтгаант шээсний сүвийн үрэвсэл (өвөрмөц тунгийн дэглэм) бартолинит, аднексит (агааргүйтэн бактеритай хавсарсан) эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд, эндометрит, флегмон
  • Арьс зөөлөн эдийн халдвар (Ёлом, хатиг, арьсан доорх буглаа, түүхий, мэдрэг эмгэг төрүүлэгчээр үүсгэгдсэн мэс заслын шархны халдвар,ам болон шүдний халдварын үед тус тус хэрэглэнэ.
  Хэрэглэх арга тун: Насанд хүрэгсэд болон өндөр настан Бэлдмэлийн тун халдварын байдал болон өвчтөний эмэнд үзүүлэх хариу урвалаас хамаарна. Стандарт тун нь 250мг цефаклорыг 8 цагийн зайтай хэрэглэх ба хүнд хэлбэрийн халдварын үед тунг 2 дахин ихэсгэж болно.  Насанд хүрэгсдийн дээд тун хоногт 4г-аас хэтрэх ёсгүй.  Нэг сараас дээш насны хүүхэд Стандарт тун нь хоногт 20мг/кг тунгаар хэрэглэх ба уг тунг гурав хувааж хэрэглэнэ. Дунд чихний үрэвсэл гэх мэт илүү хүнд халдварууд болон бэлдмэлд бага мэдрэг нянгаар үүсгэгдсэн өвчний үед хүүхдэд хоногт 40мг/кг-р тооцож хэрэглэж болно. Ямар ч тохиолдолд хүүхдийн дээд тун хоногт 1гр-аас хэтэрч болохгүй. Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан нунтгийг усанд найруулах ба шошгоны дээд ирмэг хүртэл ус хийнэ. Флаконыг сайтар сэгсрээд шошгоны дээд ирмэг хүртэл дахин ус нэмээд нунтгийг бүрэн уустал сайн сэгсэрнэ. 60мл уусмал бэлтгэх ба 5мл тутамд 500мг цефаклор агуулагдана  Цээрлэлт Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.
  • Цефалоспорины бүлгийн антибиотикт харшилтай хүмүүс
  • Пенициллиний бүлгийн антибиотикт анафилаксын урвал илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн.
Гаж нөлөө Цефаклорыг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болно:
  • Харшлын урвал (пенициллинтэй солбицсон харшил 10% үүсгэдэг)
  • Цефаклор хэрэглэх үед дотор муухайрах, бөөлжих, суулгах, аюулхай орчим өвдөх зэрэг гаж нөлөө бүртгэгдсэн.
  • Ховор тохиолдолд хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл үүссэн.
  • Арьсны тууралтууд мөн илэрдэг.
  • Хэрэв цефаклорыг бөөр хордуулах үйлдэлтэй аминогликозид зэрэг бусад эмтэй хамт өндөр тунгаар хэрэглэвэл бөөр хордуулах эрсдэл нь ихсэнэ.
  • Ховор тохиолдолд цус задралын цус багадалт, туүр зуурын лейкоцитын тоо цөөрөх, эозинофилийн тоо олшрох зэрэг шинж илэрнэ.
  • Ялангуяа удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд мэдрэг бус бичил биетний давхар халдвар илэрч болно.
  • Ховор тохиолдолд мэдрэл болон сэтгэцийн хам шинжүүд илэрч болзошгүй.
  • Мөн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотикуудыг ууж хэрэглэх үед ихэвчлэн илэрдэг гаж нөлөө бол гэдэсний хэвийн бичил биетнүүд устах ба үүний дүнд К аминдэм дутагдан цусан дахь протромбин багасах нь ховор тохиолдолд илэрдэг.
  Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээЖирэмсний 3 сартайгаас хойш эмчийн заавраар хэрэглэж болно. Эмчийн жороор олгоно.
makovan