fbpx

MOXIVSION , МОКСИВИШН

Эрүүл мэндийн шинэ алсын хараа

МОКСИВИШН

Олон улсын нэршил: Моксифлоксацин 400мг Эмийн хэлбэр: Ууж хэрэглэх хальсан бүрхүүлтэй шахмал Эмийн эмчилгээний бүлэг: Фторхинолины бүлгийн ахисан түвшний буюу 4-р эгнээний, бактерийн эсрэг, өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл. Фармокологийн үйлдэл :Моксивишн ньДНХ гираза болон Топоизомераза II, IV ферментийг дарангуйлж эсийн ДНХ-ын нийлэгжлийг саатуулнаар бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлдэг. Фармакодинамик, Фармакокинетик шинж чанар : Шимэгдэлт- Моксивишнийг ууж хэрэглэхэд шимэгдэлт нь түргэн, бүрэн буюу туйлын биохүртэхүй нь 91% байдаг. Хоногт 400мг тунгаар хэрэглэхэд цусан дахь концентраци нь 0,5-4 цагийн хугацаанд дээд хэмжээндээ хүрдэг.Шахмалыг хоолноос хамааралгүй ууж хэрэглэнэ. Тархалт- Тархалтын эзлэхүүн 2л/кг. Метаболизм- Моксивишн элэгний цитохром Р450 системийн тусламжтай метаболизмд оролцохгүй, өөрчлөгдөөгүй хэлбэрээр болон идэвхигүй хүхэрт нэгдэл, глюкуронид хэлбэрээр гадагшилна. Ялгаралт- T1/2= 12 цаг. Дундаж клиренс179-246 мл/мин. Хоногийн нэг удаагийн тунгийн 22% шээсээр, 26% өтгөнтэй хамт ялгарна. Моксифлоксацины бактерийн эсрэг үйлдлийн хүрээ: Грамм эерэг- Streptococcus pneumonia, Streptococcus pyogenes,А бүлгийн бета цус задлагч стрептококк, Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis, Staphylococcus haemolyticus, Staphylococcus hominis, Corynobacterium diphtheria, Enterococcus feacalis, EnterobacterecaesppГрамм сөрөг-HemophylusInfluenzae, Klebsiella pneumonia, Moraxella catarrhalis, Proteus mirabilis, Esherichiacoli, Gardnerellavaginalis Хэв шинжит бус хэлбэр–Mycoplasma genitalium, Mycoplasma hominis, Mycoplasma pneumonia, Chlamydia pneumonia, Chlamydia trachomatis, Ureaplasmparvum, Ureaplasmurealiticum Агааргүйтэн нянгууд- Bacteroidesspp, Fusobacteriaspp, Peptostreptococcusspp зэрэг нянгуудад үйлчилнэ. Эмийн харилцан үйлчлэл:  Зүрхний хэм алдалтын эсрэг эмүүд (хинидин, гидрохинидин, дизопирамид, амиодарон, соталол, дофетилид, ибутилид г.м.), солиорлын эсрэг эмүүд (фенотиазин, пимозид, сертиндол, галоперидол, султоприд г.м.), гурванцагирагт антидепрессантууд, бактерийн эсрэг зарим эмүүд (саквинавир, спарфлоксацин, венийн судсаар таих эритромицин, пентамидин, хумхаагийн эсрэг эм ялангуяа галофантрин г.м.), гистаминий эсрэг зарим эмүүд (терфенадин, астемизол, мизоластин г.м.), шээс хөөх бүлгийн эмүүд, туулгах болон бөөлжүүлэх эмүүд кортикостероидууд, амфотерицин В зэрэг гипокалиеми үүсгэх эмүүд нь зүрхний хэмийн өөрчлөлт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Антацид болон идэвхжүүлсэн нүүрс Моксивишний шимэгдэлтийг бууруулна. Моксивишн төмөр болон кальцийн шимэгдэлтийг бууруулна. Хэрэглэх заалт: Амьсгалын дээд замын халдвар (дайвар хөндийн хүнд халдвар, залгиурын буглаа), Амьсгалын доод замын халдвар (Эмнэлгээс гадуур үүссэн Уушгины үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэлийн үед, насанд хүрэгчдийн амьсгалын дистресс хам шинж), Гонококкын бус шалтгаант эндоцервицит, эндометрит, сальпингит, аднексит (агааргүйтэн бактеритай хавсарсан) зэрэг эмэгтэйчүүдийн бэлгийн дээд замын халдварууд, простатит,орхит зэрэг эрэгтэйчүүдийн бэлгийн замын халдварууд Арьс, арьсан доорх зөөлөн эдийн халдвар, Хэвлийн хөндийн хүндэрсэн идээт үрэвсэлт өвчнүүдийн үед тус тус хэрэглэнэ. Хэрэглэх арга, тун : Эмчилгээний стандарт тун хоногт 400мг тунгаар 1 удаа хангалттай хэмжээний усаар даруулж, хоолтой хамааралгүй ууж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа халдварын явц, хүндийн зэргээс хамаарч янз бүр байна. Гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэлийн үед 5 хоног Эмнэлгээс гадуур үүссэн Уушгины үрэвслийн үед 7-14 хоног Арьс, арьсан доорх зөөлөн эдийн халдварын үед 7-21 хоног Хэвлийн хөндийн хүндэрсэн халдварын үед 5-14 хоног Эмэгтэйчүүдийн үрэвсэл, бэлгийн замын халдварын үед 14 хоног Цээрлэлт: Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ. Моксифлоксацин болон бэлдмэлийн найрлага дахь бүрдэл хэсэгт хэт мэдрэг хүмүүс, 18 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг цээрлэнэ. Эпилепси, Гипокалиеми, Брадикарди, QT интервалын уртсал, Миокардын Ишеми, Элэг, бөөрний дутагдлын үед болгоомжтой хэрэглэнэ. Гаж нөлөө :Цусны калийн түвшин багассан өвчтөнд зүрхний хэм өөрчлөгдөх, түгээмэл илэрч болзошгүй, артерын даралт өөрчлөгдөх, амьсгал бачуурах, хоолны дуршил буурах, өтгөн хатах, суулгалт, элэгний үйл ажиллагаа эмгэгших (цусанд элэгний ферментүүд ихсэх (ЛДГ, Алат, Асат, ГГТ, ШФ), харшилын урвал100-д 1 хүртэл буюу цөөн илэрнэ. Хадгалалт: Бэлдмэлийг ердийн нөхцөлд, хүүхэд хүрэхгүй газар хадгална. Бүтээгдэхүүний хүчинтэй хугацааг хайрцган дээрээс харна уу. Савлалт:хальсан бүрхүүлтэй 7 ширхэг 400мг шахмал блистерт агуулагдана. Найрлага: Шахмал бүрд 400мгМоксифлоксацинтай тэнцэхүйц 436.37мг8-метоксихинолин болон бусад туслах бодисууд агуулагдана. Үйлдвэрлэгч: Эмчийн жороор олгоно. Үйлдвэрлэгч : Pharmathen S.A. Greece
moxivision